Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр (2026.06.01) тохиож байна. Ерөнхий сайд асан Г.Занданшатар цахим хуудсаараа дамжуулан "Өнөөдөр уг нь хүүхдийн инээд хөөр, баяр баясгалангаар дүүрэн байх ёстой өдөр билээ. Гэвч бид нэгэн бяцхан үрээ цаг бусаар алдлаа. Заамар суманд амиа алдсан 3 настай охины эцэг эх, ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Өөрийн хүүхдүүдээс ялгаагүйгээр Монголын ард түмэн сэтгэл зовинож, харуусан гашуудаж, зүрх шимширч байна. Хүүхэд бол манай үндэстний хамгийн том үнэт зүйл байх ёстой. Хүүхдүүдээ хайрлана гэдэг аюулгүй орчныг нь бүрдүүлж, амь насыг нь хамгаалахаас эхэлнэ. Азийн шатрын тэмцээнд оролцож буй бяцхан шатарчид маань надаас "Бид яаж туслах вэ?" гэж асуулаа. Тэмцээнд ялах ухаанаас илүү бусдыг аврах гэсэн шатарчин хүүхдүүдийн минь гэгээн сэтгэл, миний сэтгэлийг их хөдөлгөлөө. Шатарчин хүүхдүүдийнхээ санаачилгаар бид Ази тивийн шатарчидтайгаа хэлэлцэж, шийдэл эрэлхийлж Энэтхэг улсад уул уурхайн өрөмдлөгийн цооног, худаг, гүн нүхнээс хүн аврах тусгай зориулалтын төхөөрөмжийг захиалан хийлгэж байна. Төхөөрөмжийг ОБЕГ-т хүлээлгэн өгнө. Энэхүү технологи нь 300 метр хүртэл гүнд ажиллаж, тусгай камераар хүүхдийг олж, хамгаалалтын бүсээр бэхлэн аюулгүй ажиллагааг хийх чадвартай юм. Дахиж хэзээ ч, нэг ч гэр бүл энэ зовлонг битгий амсаасай. Хүүхэд бүрийн аюулгүй байдал, амь нас, ирээдүйн төлөө төр, иргэн, бизнесийн байгууллага гэлтгүй хүн бүр чадах чадахаараа нэгдье" гэж мэдэгдлээ.

Ж.Энх
Facebook
Twitter
Youtube


Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
“Бие биедээ тусах гэрэл” Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан медиа арт үзэсгэлэнгийн нээлт боллоо
Эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдээс авто зогсоолын төлбөр авахгүй
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа өнөөдөр төв талбайд болно
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх чадвар 23.6 хувиар нэмэгдэнэ.gif)

Сэтгэгдэл бичих