Ногоон карт авах журмыг өөрчилжээ


6-р сарын 2
12 цаг 44 минут

     ВАШИНГТОН, 2026 оны зургаадугаар сарын 2 /Kazinform/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас ногоон карт (байнгын оршин суух зөвшөөрөл) хүсэгчдэд зориулсан шинэ журмыг танилцуулжээ. Уг журмын дагуу АНУ-д оршин сууж буй гадаадын иргэд хүсэлтээ батлагдах хүртэл тус улсаас явах шаардлагатай болсон байна. 

Энэхүү арга хэмжээ нь одоо АНУ-д оршин сууж байгаа, мөн хууль ёсны дагуу байнгын оршин суугч статус авахыг эрмэлзэж буй хүмүүст хамаарах аж. Шинэ журмын дагуу "онцгой нөхцөл байдалтай" тулгарсан хүмүүст зориулж зохицуулалт хийж магадгүй байна.

Энэхүү шинэ бодлогыг хэрэгжүүлж эхэлсний дараа үл ойлголцол, төөрөгдөл үүсжээ. АНУ-ын иргэнтэй гэр бүл болсон хүмүүс, ажлын болон оюутны виз эзэмшигчид, түүнчлэн дүрвэгсэд, улс төрийн орогнол хүсэгчид зэрэг хууль ёсны статус бүхий гадаадын иргэд АНУ-д байх хугацаандаа байнгын оршин суух зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргаж, холбогдох бүх үйл явцыг хагас зуун жилийн туршид тэндээ явуулах боломжтой байсан юм.

АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамнаас мэдэгдэхдээ, энэхүү бодлого нь "хууль тогтоомжийг мөрдөн ажиллаж, амьдарч ирсэн өндөр ур чадвартай өргөдөл гаргагчид болон туршлагатай мэргэжилтнүүдэд мэдэгдэхүйц нөлөөлөхгүй" гэжээ.

H-1B (мэргэжлийн ажилтан) визтэй иргэд энэхүү шаардлагаас чөлөөлөгдөнө гэж "Fragomen" хуулийн фирмийн түнш Кевин Майнер үзэж байна. Эдгээр виз нь давхар зориулалттай визийн ангилалд багтдаг бөгөөд эзэмшигчдэдээ АНУ-д цагаач бус статустай байх хугацаандаа ногоон карт авах хүсэлт гаргах боломжийг олгодог байна. Албан шаардлагад эдгээр давхар зориулалттай визийг онцгойлон дурдаж, шинэ журамд хамаарахгүй байх зохицуулалт хийж болно гэжээ. 

Америкийн Цагаачлалын хуульчдын холбооны төрийн байгууллагатай харилцах асуудал хариуцсан ахлах захирал Шев Далал-Дхейнигийн хэлснээр, шинэ бодлого нь визийн хугацаа нь хэтэрсэн хүмүүсийг чиглэсэн байж магадгүй. Тухайлбал, визийн хугацаа нь дууссаны дараа АНУ-д үлдсэн америк иргэдийн эцэг эх, тус улс руу шилжин ажиллахаар ирсэн компанийн ажилтнууд, эсвэл шашны зүтгэлтэн, сүм хийдийн ажилтнуудад зориулсан визээр ирсэн хүмүүс уг бодлогод өртөж магадгүй байна.

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө4 цаг 29 минутын өмнө"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна5 цаг 20 минутын өмнөХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй5 цаг 25 минутын өмнөАвлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ5 цаг 33 минутын өмнөШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ5 цаг 37 минутын өмнөХилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь6 цаг 9 минутын өмнөХөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ8 цаг 59 минутын өмнөАлба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ9 цаг 3 минутын өмнөГаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв9 цаг 36 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна9 цаг 39 минутын өмнөП.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо9 цаг 56 минутын өмнөОлон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана10 сар 5. 9:51Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ10 сар 5. 9:48“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ10 сар 5. 9:40Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав10 сар 5. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан10 сар 5. 9:00“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.