Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авах хугацаа маргааш дуусна


6-р сарын 2
12 цаг 48 минут

       Олон улсын шалгалтын үнэлгээг Элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авах хугацаа маргааш дуусна. Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлтийг 2026 оны гуравдугаар сарын 9-нөөс зургаадугаар сарын 3-ны 18:00 цаг хүртэл хүлээн авч байгаа. 

Үүнд:

  • Кембрижийн AS, A,
  • IB- International Baccalaureate
  • TOEFL/IBT/
  • PTE
  • IELTS
  • SAT

Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь төгсөлтийн шалгалттай нэгдмэл зохион байгуулагддаг гадаадын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог дүйцүүлнэ.

Оюутан, суралцагч-цахим хүсэлт илгээх алхам

Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын ЭШ-ын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг тухайн жилийн ЭШ эхлэхээс хамгийн багадаа ажлын 15 хоногийн өмнө Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад орж “Элсэлтийн шалгалт” гэсэн цэсийг дарж “ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭ ДҮЙЦҮҮЛЭХ” гэсэн сонголтыг хийж, ЭШ-д бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан системд нэвтэрч холбогдох мэдээлэл болон материалаа зааврын дагуу оруулан хүсэлтээ цахимаар ирүүлнэ.

Хүсэлт ирүүлэхэд оюутан, суралцагчийн бүрдүүлэх материал. Үүнд:

  • Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт
  • Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
  • Үнэлгээ дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат буюу дүнгийн хуудсын хуулбар
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/
  • Сурч буй сургуулийн тодорхойлолт /12 дугаар ангийн сурагчийн хувьд/

Боловсролын үнэлгээний төв нь хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэнэ. Оюутан, суралцагч нь хүсэлтийн хариуг дараах 2 замаар харна. Үүнд:

  1. www.eec.mn сайтын “Элсэлтийн шалгалт” гэсэн цэсний “Олон улсын үнэлгээ дүйцүүлэх” гэсэн хэсэгт элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч харах /дэлгэрэнгүй хариу харах боломжтой/
  2. https://eyesh.eec.mn/ цахим хаягаар “Дүйцүүлэх хүсэлтийн хариу” гэсэн цэсийг сонгож регистрийн дугаараараа нэвтэрч харна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа18 минут 40 секундын өмнөЗавхан аймгийн Алдархаан суманд газар хөдөллөө21 минут 18 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо23 минут 47 секундын өмнөОрон нутгийн ШТС-уудыг 1.5 тонн автобензинээр хангана26 минут 42 секундын өмнөУ.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна54 минут 29 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь57 минут 26 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан1 цаг 4 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо9 сар 1. 21:51Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв9 сар 1. 15:47Мүн Жэ Инийн тэмдэглэл9 сар 1. 15:39Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл9 сар 1. 15:22Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулах шаардлагагүй боллоо9 сар 1. 15:16Мөрдөн шалгах ажиллагаанд 1051 хэрэг шалгагдаж байна9 сар 1. 15:08Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно9 сар 1. 15:04Тэд COP17-г ингэж дүгнэв9 сар 1. 11:08Монгол, Хятадын худалдааны эргэлтийг ирэх 5 жилд 30 тэрбум ам.долларт хүргэнэ9 сар 1. 11:02Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 сар 1. 9:50УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 1. 9:28Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа9 сар 1. 9:17Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа9 сар 1. 8:59Өнөөдөр есдүгээр сарын 19 сар 1. 8:52Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан9 сар 1. 8:43Ерөнхий сайд Н.Учрал: 2027 оны төсөвтэй холбоотой 9 шийдвэр8 сар 31. 13:12Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа8 сар 31. 10:36Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна8 сар 31. 10:31Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй8 сар 31. 9:41Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ8 сар 31. 9:34УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа8 сар 31. 9:27УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 31. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 31. 9:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.