ДЦС-5 төслийн талбайгаас 55.6 мянган шоо метр үнс зөөлөө


6-р сарын 2
16 цаг 34 минут

     Улаанбаатар хотын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах стратегийн ач холбогдол бүхий Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Төслийн талбайд инженер-геологийн судалгааны өрөмдлөгийн ажил бүрэн дуусаж, станцын үндсэн тоног төхөөрөмж болох зуух, турбин, генератор, трансформаторыг захиаллаа. Эдгээр тоног төхөөрөмжийг Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцүүлэн сонгожээ. Үүний зэрэгцээ газар чөлөөлөлт, техникийн нөхцөл, дэд бүтцийн шийдэл болон зураг төслийн ажлууд үе шаттай хэрэгжиж байна. Төслийн талбайг бэлтгэх хүрээнд үнс зөөвөрлөх ажил дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 2227 рейс, 55.6 мянган шоо метр үнс зөөгөөд байна.

ДЦС-5 ашиглалтад орсноор жил бүр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах шинэ эх үүсвэр бий болж, Улаанбаатар хотын 100 мянга орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчээр, 40 мянга орчим айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдэнэ. Ингэснээр нийслэлийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа сайжирч, импортын эрчим хүчний хамаарлыг бууруулах төлөвлөгөөтэй.

Энэхүү орчин үеийн дэвшилтэт технологи бүхий станц ашиглалтад орсноор агаар бохирдуулагч зэрэг иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг бууруулна.

Түүнчлэн ДЦС-5 төсөл нь зөвхөн эрчим хүч үйлдвэрлэх байгууламж бус Монгол Улсын эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалтыг дэмжих томоохон хөрөнгө оруулалтын төсөл юм. Станцын нүүрсний хэрэгцээ нэмэгдэх нь дотоодын нүүрс олборлолт, тээвэр, ханган нийлүүлэлтийн салбаруудын үйл ажиллагааг идэвхжүүлж, эдийн засагт нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр шаардлага хангасан 12 иргэнийг бүртгэв31 минут 7 секундын өмнөХуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа35 минут 7 секундын өмнөМонгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаан Минск хотноо боллоо37 минут 26 секундын өмнөАТГ: Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав42 минут 17 секундын өмнө“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ44 минут 49 секундын өмнөДЦС-5 төслийн талбайгаас 55.6 мянган шоо метр үнс зөөлөө49 минут 59 секундын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ3 цаг 6 минутын өмнөТөрийн банк “Ойн салбар ба ногоон санхүүжилт” зөвлөгөөнд оролцлоо3 цаг 13 минутын өмнөОлон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авах хугацаа маргааш дуусна4 цаг 37 минутын өмнөНогоон карт авах журмыг өөрчилжээ4 цаг 41 минутын өмнөАюулт үзэгдэл ослоос 14 иргэний амь насыг аварч, 130 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ7 цаг 20 минутын өмнөЭйч эс эйч эс ХХК, Атилла гоулд ххк, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоолоо7 цаг 26 минутын өмнөӨнөөдрөөс 10 хоног халуун ус тасалж, засвар хийх байршлууд7 цаг 36 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.02-06.058 цаг 21 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 26 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан8 цаг 31 минутын өмнөФото мэдээ: Хүүхдийн баярын арга хэмжээ төв талбайд үргэлжилж байна6 сар 1. 19:29Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна6 сар 1. 19:235 хүний амийг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа6 сар 1. 19:15Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдтэй УИХ-ын дарга С.Бямбацогт уулзаж, баяр хүргэлээ6 сар 1. 19:01Г.Занданшатар: Шатарчин хүүхдүүдийнхээ санаачилгаар 300 метр гүнээс хүний амийг аврах тусгай төхөөрөмжийг Энэтхэгт захиалан хийлгэж байна6 сар 1. 16:14Хүүхдийн баяраар дараах замын хөдөлгөөнийг хязгаарлана6 сар 1. 10:26E-Mongolia "Эрсдэл мэдэгдэх" цэстэй боллоо6 сар 1. 10:20Ерөнхий сайд Н.Учрал: Дрон инженерчлэл, хиймэл оюун зэрэг шинэ ур чадвар монгол залууст дэлхийд өрсөлдөх боломж нээж байна6 сар 1. 10:15Б.Пүрэвдагва: Нийслэл хүүхэд, залуусыг дэмжиж, хүн төвтэй хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ6 сар 1. 10:12Орон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ6 сар 1. 10:07“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа өнөөдөр төв талбайд болно6 сар 1. 10:04COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа6 сар 1. 9:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан6 сар 1. 9:27ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх шинэ авто замын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээнэ5 сар 30. 15:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.