Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаан Минск хотноо боллоо


6-р сарын 2
16 цаг 47 минут

      Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит VIII хуралдаан Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо боллоо.

Хуралдааныг Комиссын Монголын хэсгийн дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Комиссын Беларусийн хэсгийн дарга, Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд Андрей Евгеньевич Кузнецов нар тэргүүлэв.

Өнгөрсөн VII хуралдааныг 2024 онд мөн Минск хотноо зохион байгуулсан. Комиссын хуралдааны хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд нийт 20 ажил туссанаас 14 нь бүрэн хэрэгжиж, зургаа нь үргэлжилж байна.

Хуралдааны үеэр хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хүнс, эм үйлдвэрлэл, боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын өнөөгийн байдал, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Монгол Улсын Засгийн газар Беларусь Улсын Хөгжлийн банкны санхүүжилтийн хүрээнд өмнө нь хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг өндрөөр үнэлж, хөдөө аж ахуйн машин механизмын парк шинэчлэх, трактор угсрах төв байгуулах, өндөр ашиг шимт мал үржүүлэх, сүүний чиглэлийн ферм хөгжүүлэх, мал эмнэлэг, биотехнологийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгааг сайд Ц.Идэрбат илэрхийлэв. Энэ хүрээнд Беларусь улсын Хөгжлийн банкны хөнгөлөлтэй зээлийн санхүүжилтээр Минскийн тракторын үйлдвэрээс трактор, ХАА-н техник тоног төхөөрөмж нийлүүлэх, трактор угсрах төв байгуулах асуудлыг бүрэн дэмжихээ Аж үйлдвэрийн сайд Андрей Евгеньевич Кузнецов илэрхийллээ.

Мөн ноос, ноолуур, арьс ширний боловсруулалт, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Түүнчлэн хоёр улсын банк, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, төлбөр тооцооны нөхцөлийг сайжруулах, эмийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, бүртгэл, зохицуулалтын чиглэлээр харилцаа холбоо тогтоох асуудлыг хэлэлцэв. Шинжлэх ухаан, боловсролын салбарт залуу эрдэмтдийн хамтарсан судалгаа, төсөл, академик солилцоог дэмжих, Беларусь Улсад суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, уул уурхайн техник, ойн салбарт хамтран ажиллах, мэргэжилтэн бэлтгэх хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэж тодорхой үр дүн гаргаж ажиллахаар боллоо.

Хуралдааны төгсгөлд талууд хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхээ нотлов.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Энэ нь хоёр улсын харилцааны үндэс суурийг бэхжүүлсэн худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, барилга, уул уурхай, спорт, аялал жуулчлал, соёл, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт Засгийн газар болон байгууллага хоорондын 14 баримт бичигт гарын үсэг зурж, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-г байгуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийхээр төлөвлөж буй хариу төрийн айлчлалын бэлтгэл ажлыг хангаж байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр шаардлага хангасан 12 иргэнийг бүртгэв30 минут 57 секундын өмнөХуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа34 минут 57 секундын өмнөМонгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаан Минск хотноо боллоо37 минут 16 секундын өмнөАТГ: Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав42 минут 7 секундын өмнө“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ44 минут 39 секундын өмнөДЦС-5 төслийн талбайгаас 55.6 мянган шоо метр үнс зөөлөө49 минут 49 секундын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ3 цаг 6 минутын өмнөТөрийн банк “Ойн салбар ба ногоон санхүүжилт” зөвлөгөөнд оролцлоо3 цаг 12 минутын өмнөОлон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авах хугацаа маргааш дуусна4 цаг 37 минутын өмнөНогоон карт авах журмыг өөрчилжээ4 цаг 41 минутын өмнөАюулт үзэгдэл ослоос 14 иргэний амь насыг аварч, 130 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ7 цаг 20 минутын өмнөЭйч эс эйч эс ХХК, Атилла гоулд ххк, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоолоо7 цаг 26 минутын өмнөӨнөөдрөөс 10 хоног халуун ус тасалж, засвар хийх байршлууд7 цаг 36 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.02-06.058 цаг 21 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 26 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан8 цаг 30 минутын өмнөФото мэдээ: Хүүхдийн баярын арга хэмжээ төв талбайд үргэлжилж байна6 сар 1. 19:29Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна6 сар 1. 19:235 хүний амийг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа6 сар 1. 19:15Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдтэй УИХ-ын дарга С.Бямбацогт уулзаж, баяр хүргэлээ6 сар 1. 19:01Г.Занданшатар: Шатарчин хүүхдүүдийнхээ санаачилгаар 300 метр гүнээс хүний амийг аврах тусгай төхөөрөмжийг Энэтхэгт захиалан хийлгэж байна6 сар 1. 16:14Хүүхдийн баяраар дараах замын хөдөлгөөнийг хязгаарлана6 сар 1. 10:26E-Mongolia "Эрсдэл мэдэгдэх" цэстэй боллоо6 сар 1. 10:20Ерөнхий сайд Н.Учрал: Дрон инженерчлэл, хиймэл оюун зэрэг шинэ ур чадвар монгол залууст дэлхийд өрсөлдөх боломж нээж байна6 сар 1. 10:15Б.Пүрэвдагва: Нийслэл хүүхэд, залуусыг дэмжиж, хүн төвтэй хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ6 сар 1. 10:12Орон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ6 сар 1. 10:07“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа өнөөдөр төв талбайд болно6 сар 1. 10:04COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа6 сар 1. 9:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан6 сар 1. 9:27ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх шинэ авто замын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээнэ5 сар 30. 15:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.