Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг нээлттэй нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол явуулж, томилдог. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг пүрэв гарагт /2026.05.28/ хуралдаж, нэр дэвших хүсэлт ирүүлсэн 14 иргэний мэдээлэлтэй нэг бүрчлэн танилцаж, хуулийн шаардлага хангасан 12 иргэнийг нэр дэвшигчээр бүртгэлээ. Харин Шүүхийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хоёр иргэнийг бүртгэхээс татгалзав.
УИХ-ын гишүүн Д.Ганбатаар ахлуулсан тус ажлын хэсэг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэсэн хугацаанд буюу 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс тус сарын 27-ны хооронд бүртгэлийг явуулжээ. Мөн Ажлын хэсгийн гишүүд хууль, журамд заасан үүрэг, хориглолтыг биелүүлэх баталгааг гаргаж, Хууль зүйн байнгын хороонд хүлээлгэн өгсөн.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигчийн мэдээлэлтэй нэр тус бүр дээрх холбоосоор орж, танилцана уу.
Нэр дэвшигчидтэй сонсгол хийх тул нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг bayarsaikhanb@parliament.mn хаягаар илгээх, эсвэл Төрийн ордны 276 тоотод цаасан хэлбэрээр ирүүлэх боломжтой. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрхзүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, сүүлийн 5 жил шүүгч, улс төрийн болон улстөрийн намын удирдах албан тушаал эрхлээгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй Монгол Улсын иргэн байх шалгууртай гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Шадар сайд Н.Номтойбаяр: Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа
АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Филиппин Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д тус тус өргөн мэдүүлнэ
Эйч эс эйч эс ХХК, Атилла гоулд ххк, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоолоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна.gif)

Сэтгэгдэл бичих