Япон Улсад оршин суугаа монгол иргэдийг цаг агаарын мэдээллийг тогтмол хянаж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна


6-р сарын 3
9 цаг 17 минут
    Японы Цаг уурын товчоо (JMA) болон NHK-ийн мэдээлснээр Тайфүн №6 (Жанми) нь Окинава, Амами орчмын бүс нутгийг дайран өнгөрсний дараа Японы Номхон далайн эргийг даган зүүн хойд чиглэлд шилжин хөдөлж байна. Энэхүү тайфү салхи 6 дугаар сарын 2-нд Кюүшюү аралд, 6 дугаар сарын 3-нд Шикокү арал, Кансай, Токай болон Канто бүсүүдэд хүчтэй нөлөө үзүүлэх төлөвтэй байна.
Тайфүний нөлөөгөөр Японы өргөн уудам нутагт аадар бороо олон цагаар үргэлжлэн орох төлөвтэй байгаа бөгөөд 24 цагийн хугацаанд Шикокү болон Кансай бүсэд 300 мм хүртэл, Токай болон Канто бүсэд 200 мм хүртэл хур тунадас орох магадлалтай байгаа тухай Цаг уурын товчооноос мэдээлж байна. Токио болон түүний ойр орчмын бүс нутгуудад ч гэсэн хүчтэй аадар бороо орох, богино хугацаанд их хэмжээний хур тунадас унах эрсдэлтэй байна.
Мөн Окинава болон Өмнөд Кюүшюү орчимд салхины хурд секундэд 50 метр хүрч ширүүсэх төлөвтэй байгаа бөгөөд тайфү хар салхи зүүн хойд чиглэл рүү шилжин хөдөлснөөр Японы төв болон зүүн хэсгийн бүсүүдэд ч хүчтэй салхи, далайн өндөр давалгаа үүсэж болзошгүй байна. Дээрх нөхцөл байдал нь 2025 оны зун Японы баруун болон төвийн бүс нутгуудад их хэмжээний хур тунадас орж, хөрсний гулгалт, үер усны гамшиг үүсгэсэн үеийн цаг агаарын нөхцөлтэй төстэй байгааг NHK болон Японы Цаг уурын товчооноос анхааруулж, иргэдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авахыг зөвлөж байна.
Японы Цаг уурын товчооноос их хэмжээний хур тунадас унасны улмаас хөрсний гулгалт, уулын нуралт үүсэх, гол мөрний усны түвшин нэмэгдэж үерлэх, нам дор газрууд үерт автах зэрэг байгалийн гамшгийн эрсдэл өндөр байгаа тухай анхааруулж байна. Түүнчлэн далайн эрэг орчимд өндөр давалгаа үүсэх, зам тээврийн хөдөлгөөн тасалдах, нислэг болон төмөр замын хуваарь өөрчлөгдөх зэрэг хүндрэл гарах боломжтой тухай мэдээлжээ.
Одоогийн байдлаар тайфү салхины төв нь Токио хотыг шууд дайран өнгөрөх төлөвгүй байгаа боловч Канто бүсэд ойрхон өнгөрч, хүчтэй бороо оруулж, салхи ширүүсэх тул оршин суугчид цаг агаарын сэрэмжлүүлгийг тогтмол хянаж, үер ус болон хөрсний гулгалтын эрсдэлтэй бүсүүдэд ойртохгүй байхыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна. Ялангуяа гол мөрний эрэг, уулын бэл, нам дор газарт амьдарч буй иргэд шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх зааврыг нэн даруй дагаж мөрдөх шаардлагатай. Иймд иргэд:
① Орон нутгийн захиргаа болон Японы Цаг уурын албаны анхааруулгыг тогтмол шалгах
② Ус, хүнс, гар чийдэн, цэнэглэгч зэрэг яаралтай хэрэгцээний зүйлсээ урьдчилан бэлтгэх
③ Үерлэх болон хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй бүсэд оршин суудаг бол нүүлгэн шилжүүлэх мэдээллийг анхааралтай дагах
④ Тайфүний үеэр шаардлагагүй тохиолдолд гадагш гарахгүй байх
⑤ Гэр бүл, найз нөхөдтэйгөө холбоо барих боломжоо урьдчилан хангах
зэрэг арга хэмжээг авахыг зөвлөж байна.
ТАЙФҮ САЛХИНААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Япон Улсад тайфүний улирал эхэлж байгаа тул Япон Улсад оршин суугаа болон түр зорчигч нийт монгол иргэд, оюутан залуус та бүхнийг цаг агаарын мэдээллийг тогтмол хянаж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Тайфү хар салхи нь хүчтэй салхи, аадар бороо, үер, хөрсний гулгалт, далайн давалгаа зэрэг олон төрлийн гамшигт үзэгдлийг дагуулдаг бөгөөд жил бүр Японы олон бүс нутагт ихээхэн хохирол учруулдаг. Япон нь тайфүнд хамгийн өртөмтгий орнуудын нэг бөгөөд жил бүр нэлээд хэдэн хүчтэй тайфү хар салхи эх газрыг дайран өнгөрдөг.
Тайфү хар салхи гэж юу болох, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрхэн бэлтгэх, ямар эрсдэлүүд байдаг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж харна уу.
 
Та бүхэн өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, албан ёсны мэдээллийг тогтмол авч байхыг хүсье.
Мэдээлэл авах нэмэлт холбоосууд
• Японы Цаг уурын агентлаг (JMA): https://www.jma.go.jp
• NHK World Japan – Цаг агаар, онцгой байдлын мэдээ (Монгол хэл дээр автоматаар орчуулан үзэх боломжтой):
• Онцгой байдал үүсвэл орон нутгийн захиргаа, Японы Цаг уурын агентлаг болон NHK-ийн албан ёсны мэдээллийг дагаж мөрдөнө үү.
ЭСЯ, КОНСУЛЫН ХЭЛТЭС


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ10 минут 3 секундын өмнөЗасгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд2 цаг 55 минутын өмнө“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж3 цаг 5 минутын өмнөТехнологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно3 цаг 22 минутын өмнөБ.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг6 цаг 18 минутын өмнөЗасгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв6 цаг 22 минутын өмнөСансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ6 цаг 28 минутын өмнө"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө7 цаг 21 минутын өмнөОюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов7 цаг 38 минутын өмнөӨ.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья7 цаг 45 минутын өмнөУ.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе7 цаг 50 минутын өмнөС.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй7 цаг 58 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ8 цаг 26 минутын өмнөХаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ8 цаг 30 минутын өмнөНҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ8 цаг 38 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан8 цаг 42 минутын өмнөАвстралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 сар 22. 17:16Төсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна9 сар 22. 15:58Самар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ9 сар 22. 13:45УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо9 сар 22. 13:40Зуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ9 сар 22. 13:38Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ9 сар 22. 13:34Б.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй9 сар 22. 13:09Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ9 сар 22. 12:36“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв9 сар 22. 11:10АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна9 сар 22. 11:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 22. 9:42НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн “эхнэрээ зодсон” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 43 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ9 сар 22. 9:40Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно9 сар 22. 9:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.