ХЗБХ: Ирээдүй хойч үе, хүүхэд, залуусыг мансуурах дон, замын осол гэмтлээс хамгаалах хуулийн төслүүдийг дэмжлээ


6-р сарын 3
9 цаг 25 минут

     УИХ-ын Хууль зүйн байнгын хороо /2026.06.02/ Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд 67.9 хувийн ирцтэй хуралдаж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүн өнгөрсөн онд өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжив. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Уянгахишиг танилцуулахдаа, чуулганы нэгдсэн хуралдаанаар өгсөн чиглэлийн дагуу Ажлын хэсэг төслийг боловсруулан бэлтгэсэн тул дэмжиж өгөхийг хүссэн.  

Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилготой гэдэг утгаар дэмжиж байгаа боловч зарим асуудалд нухацтай хандахыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг, С.Эрдэнэболд, Дам.Цогтбаатар нар асууж, үг хэлэх үедээ онцлон тэмдэглэсэн юм. Тухайлбал, Улаанбаатар хотын хувьд одоогоор явган хүний замын стандарт бүрэн бус, ялангуяа дугуйн замын 80-90 хувь нь шаардлага хангахгүй байгаа. Хоёр дугуйчин хооронд 2.5 метр зайтай зорчих зохицуулалт хэрэгжих боломжгүй талаар Ажлын хэсгээс хариулсанд болгоомжлоход илүүдэхгүй хэмээв.

Тээврийн хэрэгслүүд хурдтай өөрчлөгдөн хөгжиж байгаа учраас хуулийн төсөлд тухайлан нэршлийг тусгахгүй, нэгийг сайжруулах гээд нөгөөг муутгахгүй байх учиртай гэлээ. Гишүүдийг асууж, үг хэлсэний дараа санал хураав. Төслийг гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтийг илтгэхээр боллоо. Илтгэгчээр УИХ-ын гишүүн Г.Уянгахишигийг томилов. 

Харин дараа нь УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 7 гишүүдээс өнгөрсөн сард өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Хууль санаачлагчийн илтгэлийг П.Сайнзориг гишүүн танилцуулахдаа, Үндсэн хуульд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.”, “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:”, “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;” гэж заасан байдаг. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хууль тогтоомжийг хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцод нийцүүлж, хуулиас давсан зохицуулалт бүхий дүрэм, журмуудад дүн шинжилгээ хийж, цэгцлэхээр баталсан. Хууль тогтоомжийн тухай хуульд “хууль, УИХ-ын бусад шийдвэрийг санаачлан боловсруулах, төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлохоор тусгасан нь энэхүү хуулийн төслийг боловсруулах үндэслэл болжээ. Өнгөрсөн намрын байдлаар 2400 орчим захиргааны хэм хэмжээний акт улсын нэгдсэн бүртгэлд байсан. Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын баталсан захиргааны хэм хэмжээний акт /Засгийн газрын тогтоол/-ыг УИХ-д хүргүүлдэг зохицуулалттай. Эдгээр нь нийтлэг байдлаараа дээд шатны байгууллага, захиргааны шүүхийн хяналтад байж, зарим захиргааны хэм хэмжээний акт Үндсэн хуулийн цэцээр хянагдах боломжтой. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, зарчим төдийгүй хууль дээдлэх зарчим, хүний эрхийг хамгаалахад өндөр ач холбогдолтой. Гэвч Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнөх хууль тогтоох практикт нийтээр заавал дагаж мөрдөх, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй хэм хэмжээг бий болгох, тогтоох эрх мэдлийг байгууллагын дотоод бүтцийн нэгжид шилжүүлэх явдал бий болсон. Тухайлбал УИХ-ын байнгын хороо, дэд хороодод захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулсан шийдвэр гаргах эрх мэдлийг шилжүүлсэн цөөнгүй хуулийн зохицуулалт өнөөдөр үйлчилж байна. “Хуульд өөрөөр заагаагүй бол Байнгын хороо нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дүрэм, журам батлахгүй.” гэснийг зөрчиж, хууль тогтоох онцгой бүрэн эрхтэй 126 гишүүдээс бүрдэх Улсын Их Хуралд хадгалагдах, засаглалын аливаа эрх мэдэл харилцан хяналттай байх Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, зарчим алдагдах, шүүх эрх мэдлийн байгууллагад хандах иргэдийн эрх зөрчигдөх зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэхээр байна гэж үзжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, зарчим хангагдаж, иргэдийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд шүүх эрх мэдлийн байгууллагад хандах боломжтой болно. 

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Үндсэн хууль, манай улсын нэгдэн орсон хүний эрийн олон улсын гэрээтэй нийцүүлж, есөн хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн тухай дурдлаа. Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Дам.Цогтбаатар нар тодруулж, байр суурь илэрхийллээ. Харин төслийг дэмжих эсэхээр үг хэлэх гишүүн байсангүй. Төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нарын 6 гишүүн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн талаар хууль санаачлагч илтгэсэн.

Эрүүгийн хуульд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах зохицуулалт хуульчлагдсанаас хойш жил ирэх тусам хуулийн этгээдэд холбогдуулан шалгаж буй эрүүгийн хэргийн тоо өсөж байгаа. Холбогдох процессын хэм хэмжээг нарийвчлан тодорхойлж өгөөгүйгээс практикт хэргийн нөхцөл байдлаас үл хамааран тухайн хэргийг хянан шийдвэрлэж байх бүхий л хугацаанд хуулийн этгээдийн үйл ажиллагааг бүрэн түдгэлзүүлэх, банкны дансан дахь мөнгө түгжигдэх тохиолдол гарч байна. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгоос давсан, эдийн засаг, нийгэмд хэт хохиролтой үр дагавар бий болгох эрсдэлтэй. Хуулийн этгээдэд үйл ажиллагааг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагаа хийхэд нөхцөл, шалгуурыг хуульд тодорхой тусгаагүйгээс бодит амьдралд ажил эрхлэх, бизнес, эдийн засгийн хүндрэл үүсэх болсон. Иймд хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээг авахдаа үр дагаврын хуульд тодорхой тусгаж, хугацааны зохицуулалтыг оновчтой болгох шаардлагатай. Хоёр зүйлээс бүрдэх төслийн эхэнд хуульд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах, 2 дугаар зүйлд дагаж мөрдөх хугацааг тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар хуулийн этгээдийн үйл ажиллагааны тогтвортой байдал бий болно. Хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлага үүсэхгүй гэлээ. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Дам.Цогтбаатар, П.Сайнзориг нар асууж, байр суурь илэрхийлэхэд, хууль санаачлагч гишүүдээс гадна Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хариулсан. Тэрбээр улсын хэмжээнд хуулиудын давхардал, хийдлийг арилгах, шинэ төслүүдийг хэлэлцэхдээ уялдуулах нь чухал гэв. Эрүүгийн хуулийн асуудалд гишүүд болгоомжтой хандах, заавал холбогдох яамаар хэлэлцүүлж байж өргөн мэдүүлэх шаардлагатайг, мөн эдийн засаг, хүний эрхийн шалгуур хангасан байхыг Хууль зүйн байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар онцоллоо. Хуулийн төслийг тус Байнгын хороо 66.7 хувийн саналаар дэмжив.

Засгийн газраас 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан танилцуулсан. Тэрбээр, Монгол Улс дахь хар тамхины хэрэглээ, гэмт хэрэг, зөрчил жил ирэх тусам өсөж, улмаар монгол хүний амь нас, эрүүл мэнд, удмын санд ноцтой хор уршиг учрах эрсдэлтэй нөхцөл байдалд хүрсэн, донтсон хүнд эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээ үзүүлэх асуудал орхигдсон. Мөн хуулиар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийг бүрэн, тодорхой зохицуулаагүйгээс далд нууц, зүй бус эргэлтийн эрсдэлт байдал ихэссэн. Улсын хэмжээнд 2017-2025 онд ийм төрлийн гэмт хэрэг нийт 2100 бүртгэгдэж, 2422 хүн холбогдсон. Тэдний талаас дээш хувийг 18-25 насныхан, 35.8 хувийг 26-35 насныхан эзэлж байна. Өмнөх онтой харьцуулахад гэмт хэрэг 20 гаруй хувиар, зөрчил 26,6 хувиар өсжээ. 

Сүүлийн 8 жилийн хугацаанд нийт 17 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт болон урвуулан хэрэглэх эрсдэлтэй эм, бодис хураагдсан байна. Үүнийг мансууруулах үйлчлэлийн хүн/тунгаар илэрхийлбэл ойролцоогоор 419,293 хүн/тун буюу хүн амын 30 хувьтай тэнцэхээр, хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч улс руу шилжих бодит эрсдэл үүссэн. Иймд хуулийн төсөлд Донтох эмгэгийн сэргээн засах төв байгуулж, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын мэдээллийн сан бий болгохоор тусгалаа. 

Хуулийн төсөл батлагдсанаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд төрөөс хяналт тавих бодлого, механизмыг бүрдүүлж, хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын уялдааг сайжруулна. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар таниулах эрх зүйн орчинг  боловсронгуй болгоно. Эрүүл мэнд болон донтох эмгэгийг нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ үзүүлэх, мансуурах донтолтыг илрүүлэх, эмчлэх, донтолтоос ангижруулах, эдгээх, нийгэмшүүлэхэд чиглэсэн цогц тогтолцоо бүрдүүлнэ гэв.

Уг асуудлаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг, С.Одонтуяа, Б.Баярбаатар, О.Номинчимэг, Х.Баасанжаргал, М.Нарантуяа-Нара, Дам.Цогтбаатар, С.Эрдэнэболд нар асуулт асууж, үг хэлэв. Мансууруулах бодисын төрөл, зүйлээс хамаарч ялын бодлогыг оноох, урьдчилан сэргийлэх төвүүдийг барьж, байгуулах, хүүхэд хамгааллын асуудлыг тусгасан эсэх, дэлхий нийтийн аргачлалд нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шинээр нэвтрүүлэх, мэргэшсэн, олон жилийн туршлагатай төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах, донтолттой тэмцэж буй арга барил, хэрэглэгч хүүхдүүдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх зохицуулалт нэмж оруулах, албадан эмчилгээнд хамруулах асуудлыг хэлэлцлээ. Тулгамдаж байгаа асуудлын нэг нь боловсон хүчнийг бэлтгэх явдал хэмээн Ажлын хэсэг хариулсан. Хууль хүн бүрт ижил тэгш үйлчилдэг байх зарчмын хэрэгжилтийг тэд онцолсон. Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 52.6 хувь нь дэмжсэн тул Байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ танилцуулахаар тогтов. Хамт өргөн мэдүүлсэн 4О гаруй хуулийн төсөл тус бүрээр санал хураалаа. Төслүүдийг гишүүд дэмжсэн. Санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна.

Байнгын хороо үргэлжлүүлэн Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төсөлтэй холбогдуулан гишүүдээс санал гараагүй тул хуралдаан даргалагч Дам.Цогтбаатар уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах горимын санал гаргав. Түүний саналыг гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаар илтгэгчээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдыг томиллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна5 секундын өмнөХЗБХ: Ирээдүй хойч үе, хүүхэд, залуусыг мансуурах дон, замын осол гэмтлээс хамгаалах хуулийн төслүүдийг дэмжлээ49 минут 45 секундын өмнөАНУ-тай боловсрол, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг салбарт хамтран ажиллана54 минут 31 секундын өмнөЯпон Улсад оршин суугаа монгол иргэдийг цаг агаарын мэдээллийг тогтмол хянаж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна57 минут 43 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 7 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан1 цаг 11 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталж, хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ6 сар 2. 19:50Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургууль 900 гаруй ААН-ийг мэргэжлийн боловсон хүчнээр хангаж байна6 сар 2. 19:47ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр шаардлага хангасан 12 иргэнийг бүртгэв6 сар 2. 16:53Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа6 сар 2. 16:49Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаан Минск хотноо боллоо6 сар 2. 16:47АТГ: Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав6 сар 2. 16:42“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ6 сар 2. 16:39ДЦС-5 төслийн талбайгаас 55.6 мянган шоо метр үнс зөөлөө6 сар 2. 16:34УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ6 сар 2. 14:19Төрийн банк “Ойн салбар ба ногоон санхүүжилт” зөвлөгөөнд оролцлоо6 сар 2. 14:12Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авах хугацаа маргааш дуусна6 сар 2. 12:48Ногоон карт авах журмыг өөрчилжээ6 сар 2. 12:44Аюулт үзэгдэл ослоос 14 иргэний амь насыг аварч, 130 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ6 сар 2. 10:05Эйч эс эйч эс ХХК, Атилла гоулд ххк, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоолоо6 сар 2. 9:58Өнөөдрөөс 10 хоног халуун ус тасалж, засвар хийх байршлууд6 сар 2. 9:48УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.02-06.056 сар 2. 9:03УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 2. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан6 сар 2. 8:54Фото мэдээ: Хүүхдийн баярын арга хэмжээ төв талбайд үргэлжилж байна6 сар 1. 19:29Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна6 сар 1. 19:235 хүний амийг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа6 сар 1. 19:15Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдтэй УИХ-ын дарга С.Бямбацогт уулзаж, баяр хүргэлээ6 сар 1. 19:01Г.Занданшатар: Шатарчин хүүхдүүдийнхээ санаачилгаар 300 метр гүнээс хүний амийг аврах тусгай төхөөрөмжийг Энэтхэгт захиалан хийлгэж байна6 сар 1. 16:14Хүүхдийн баяраар дараах замын хөдөлгөөнийг хязгаарлана6 сар 1. 10:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.