Цаг агаарын эрс тэс үзэгдэлд бэлэн байхыг анхаарууллаа


6-р сарын 3
10 цаг 20 минут

     ЖЕНЕВ, 2026 оны зургаадугаар сарын 3 /TASS/. "Эль-Ниньо" хэмээх үзэгдэл намрын сүүл хүртэл үргэлжлэх магадлал өндөр байгаагийн улмаас дэлхий даяар ган гачиг, ширүүн бороо, хэт халалт болон цаг агаарын бусад эрс тэс үзэгдлийн давтамж нэмэгдэх төлөвтэй байгааг Дэлхийн цаг уурын байгууллагаас  (ДЦУБ) анхаарууллаа. 

"Эль-Ниньо үзэгдэл болох магадлал улам нэмэгдэж байгаа бөгөөд ирэх саруудад дэлхийн агаарын температур, хур тунадасны төлөвт нөлөөлж, цаг агаарын эрс тэс үзэгдлүүд нэмэгдэх төлөвтэй байна" гэж ДЦУБ-ын шинэ тайланд дурдсан байна.

ДЦУБ-ын тооцоолсноор, 6-8 дугаар сарын хооронд "Эль-Ниньо" үзэгдэл болох магадлал 80 хувьтай байгаа бол 11 дүгээр сар хүртэл үргэлжлэх магадлал нь 90 хувиас давжээ. 

"Ган гачиг, аадар борооны давтамжийг эрс нэмэгдүүлж, эх газарт төдийгүй далай тэнгист хэт халалт үүсгэх эрсдэлтэй байгаа хүчтэй "Эль-Ниньо" үзэгдэлд бид бэлэх байх ёстой" гэж ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Селесте Сауло мэдэгджээ. Тэрбээр мөн 2023-2024 онд ажиглагдсан өмнөх "Эль-Ниньо" үзэгдэл "цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн хүчтэй таван үзэгдлийн тоонд орж", 2024 онд дэлхийн агаарын температур дээд цэгтээ хүрч халахад нөлөөлсөн гэдгийг дурдсан байна.

Дэлхийн уур амьсгал, цаг агаар нь "Эль-Ниньо", "Ла-Нинья" гэсэн уур амьсгалын хоёр том үзэгдлээс ихээхэн хамаардаг. Эль-Ниньо нь Номхон далайн төв болон зүүн хэсгийн гадаргын усны температурыг огцом нэмэгдүүлдэг бол Ла-Нинья нь эсрэгээрээ бууруулдаг аж.

"Эль-Ниньо", "Ла-Нинья" нь хэдэн жил тутамд сэлгэн тохиодог учир далайн урсгал болон агаар мандлын салхины эргэлт өөрчлөгдөхөд ихээхэн нөлөөлдөг. Үүний улмаас дэлхийн зарим бүс нутагт ган гачиг болдог бол зарим хэсэгт нь ширүүн бороо ордог байна. 

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ11 минут 32 секундын өмнөЗасгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд2 цаг 56 минутын өмнө“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж3 цаг 7 минутын өмнөТехнологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно3 цаг 23 минутын өмнөБ.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг6 цаг 20 минутын өмнөЗасгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв6 цаг 24 минутын өмнөСансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ6 цаг 29 минутын өмнө"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө7 цаг 22 минутын өмнөОюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов7 цаг 40 минутын өмнөӨ.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья7 цаг 46 минутын өмнөУ.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе7 цаг 52 минутын өмнөС.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй8 цагийн өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ8 цаг 28 минутын өмнөХаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ8 цаг 32 минутын өмнөНҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ8 цаг 39 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан8 цаг 43 минутын өмнөАвстралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 сар 22. 17:16Төсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна9 сар 22. 15:58Самар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ9 сар 22. 13:45УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо9 сар 22. 13:40Зуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ9 сар 22. 13:38Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ9 сар 22. 13:34Б.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй9 сар 22. 13:09Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ9 сар 22. 12:36“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв9 сар 22. 11:10АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна9 сар 22. 11:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 22. 9:42НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн “эхнэрээ зодсон” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 43 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ9 сар 22. 9:40Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно9 сар 22. 9:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.