УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбоо /МВХ/-ны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатууд, мэргэжлийн зөвлөлийн төлөөлөл, үндэсний дээд лигийн багийн эздийг өнөөдөр /2026.06.03/ хүлээн авч уулзлаа
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт “Спорт, тэр дундаа багийн спорт хүүхэд залуусыг хамт олонч болгож, нэгэн зорилгын төлөө нэгдэх, түүндээ хүрэхийн тулд тэвчээртэй, хариуцлагатай байх суурь хүмүүжлийг олгодог. Хүүхэд наснаасаа волейболоор хичээллэж эхэлсэн хүний хувьд энэ спортыг гэх сэтгэл надад бий. “Алтайн барс” багтайгаа 15 жил энэ их спортын түүхийг бичилцэж явна” хэмээлээ.
УИХ-ын дарга манай улсын жүдо, чөлөөт бөхийн тамирчид олимп, тив дэлхийд бахархам амжилтууд гаргаж байгааг дурдаад, спортын энэ төрлийг төр бодлогоор дэмжиж ирснийг тодотгов. Харин багийн спорт болох волейболыг төрөөс бодлогоор дэмжин, туслалцаа үзүүлэх цаг нь болсон гэж үзэж буйгаа илэрхийлээд, их спортын хөгжилд УИХ-ын зүгээс ч анхаарч ажиллана гэдгийг онцлов.
Ирэх наймдугаар сард Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл хангаж буй талаараа МВХ-ны удирдлага УИХ-ын даргад танилцуулж, тус тэмцээнийг волейболын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй УИХ-ын дарга С.Бямбацогтын ивээл дор зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. УИХ-ын С.Бямбацогт "Хүүхэд ахуй наснаасаа волейболын спортоор хичээллэж ирсэн, энэ спорттой салшгүй холбоотой хүний хувьд хүсэлтийг баяртайгаар хүлээж авч байна” хэмээгээд, Спортын салбарт хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт эдлүүлэх тушаалын хэрэгжилтийг хангуулж ажиллахаа илэрхийллээ.
Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улс Азийн волейболын газрын зураг дээр ямар байр суурь эзлэх вэ гэдгийг харуулах том боломжоос гадна волейболын спортоор хичээллэдэг, энэ спортод дуртай иргэдийн урам зоригийг бадраах, Монголын волейболын спортын дараагийн 100 жилийн хөгжлийн үндсийг тавих чухал ач холбогдолтой юм.
Монголын волейболын холбооны удирдлага, зохион байгуулалтын хүрээнд тамирчид, насанд хүрэгчдийн шигшээ баг болон оюутан, залуусын баг тамирчид олон улсын тэмцээн уралдаануудад амжилттай оролцсоор байна. Ирэх жил Монгол Улсад волейболын спорт үүссэний түүхт 100 жилийн ой, МВХ байгуулагдсаны 70 жилийн ой тохиох гэж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа
Эйч эс эйч эс ХХК, Атилла гоулд ххк, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоолоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал: Дрон инженерчлэл, хиймэл оюун зэрэг шинэ ур чадвар монгол залууст дэлхийд өрсөлдөх боломж нээж байна
Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургууль 900 гаруй ААН-ийг мэргэжлийн боловсон хүчнээр хангаж байна
Орон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ
E-Mongolia "Эрсдэл мэдэгдэх" цэстэй боллоо
Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдтэй УИХ-ын дарга С.Бямбацогт уулзаж, баяр хүргэлээ.gif)

Сэтгэгдэл бичих