БНХАУ-ын хилээр нэвтрэх үед авч яваа бэлэн мөнгөний хэмжээ тогтоосон дүнгээс давсан бол гаалийн мэдүүлэгт үнэн зөв тусгах шаардлагатайг иргэдэд анхааруулж байна.
Тухайлбал, иргэн Та хилээр нэвтрэхдээ /орох, гарахдаа/:
- 20,000 юаниас дээш бэлэн юань;
- 5,000 ам. доллартой тэнцэх хэмжээний болон түүнээс дээш гадаад валютын бэлэн мөнгө авч яваа бол гаальд мэдүүлэх шаардлагатай.
Бэлэн мөнгөө мэдүүлэхгүй нуух, бусдын нэр дээр хувааж авч явах, худал мэдүүлэх, эсхүл мөнгөний эх үүсвэрийг тодорхой тайлбарлаж чадахгүй байх тохиолдолд гаалийн шалгалтад саатах, мөнгийг түр хураалгах, торгууль ногдуулах, шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагад шалгагдах эрсдэлтэй.
Дээрх зөрчлийг БНХАУ-ын Гаалийн тухай хууль, Гаалийн захиргааны зөрчлийн журам, мөн бэлэн юань болон гадаад валют хилээр нэвтрүүлэхтэй холбоотой холбогдох журмын дагуу шалган шийдвэрлэдэг. Харин санаатайгаар нуух, хуурамч мэдүүлэг өгөх, хууль бус эх үүсвэртэй мөнгө авч явах зэрэг ноцтой нөхцөл байдал илэрвэл эрүүгийн шинжтэй эсэхийг тогтоохоор холбогдох хууль хяналтын байгууллагаас шалгадаг.
Иймд иргэд Та бүхэн:
Их хэмжээний бэлэн мөнгө авч явахаас аль болох зайлсхийх;
Боломжтой бол банкны шилжүүлэг, төлбөрийн карт, цахим төлбөр ашиглах;
Бэлэн мөнгө авч явах шаардлагатай бол дүн хэмжээгээ урьдчилан нягтлах;
Гаалийн мэдүүлгийг үнэн зөв бөглөх;
Мөнгөний эх үүсвэрийг нотлох банкны хуулга, төлбөрийн баримт зэрэг баримтыг биедээ авч явах;
Бусдын мөнгө, дайвар ачаа, эд зүйл авч хил нэвтрэхгүй байхыг зөвлөж байна.
Хил, гаалийн журам зөрчсөн тохиолдолд зорчих хөдөлгөөн саатах, санхүүгийн хохирол учрах, хууль эрх зүйн хүндрэл үүсэх эрсдэлтэй тул иргэн Та суугаа улсын хууль тогтоомжийг хүндэтгэн, анхаарал болгоомжтой зорчино уу.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа өнөөдөр төв талбайд болно
АТГ: Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулахын тулд 30 сая төгрөгийн хахууль өгсөн хэргийг прокурорт хүргүүлэв
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Энэ сарын 6,7-ны өдрүүдэд "Талын салхи" олон улсын мото наадмыг зохион байгуулна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
Г.Занданшатар: Шатарчин хүүхдүүдийнхээ санаачилгаар 300 метр гүнээс хүний амийг аврах тусгай төхөөрөмжийг Энэтхэгт захиалан хийлгэж байна
Б.Пүрэвдагва: Нийслэл хүүхэд, залуусыг дэмжиж, хүн төвтэй хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ.gif)

Сэтгэгдэл бичих