Шадар сайд Н.Номтойбаяр: Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо


6-р сарын 4
9 цаг 20 минут

     Улсын онцгой комиссын 2026 оны I хуралдаан (2026.06.03) боллоо. Хуралдаанаар Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны аравдугаар Албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын гуравдугаар тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах, цаг үеийн нөхцөл байдлын талаар болон гамшгаас хамгаалах бэлэн байдал, холбогдох хууль, эрх зүйн шинэчлэлийн асуудлыг хэлэлцлээ.

Уул уурхайн болон ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдүүдэд хийж байгаа хяналт шалгалтын явц, нөхөн сэргээлтийн асуудал, “Стандарт, хэмжил зүй, тохирлын үнэлгээний тухай хууль”, “Гамшгийн тухай хууль”-ийн үзэл баримтлал, мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. 

Шадар сайд Н.Номтойбаяр үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангахад төрийн байгууллагууд, ялангуяа, яамдын оролцоо чухал бөгөөд Улсын нөөцийн тогтолцоонд шинэчлэл хийх, экологийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх, уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй орон нутгийн иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах шаардлагатай байгааг дурдлаа.

“Иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг төр хариуцах ёстой. Иймээс Улсын онцгой комисс эрсдэлийг урьдчилан тооцоолж, хамгийн муу нөхцөл байдалд ч бэлэн байх зарчмаар ажиллах шаардлагатай”-г онцлов.

Хуралдаанаар, 

Мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчний нөхцөл байдалд дүгнэлт хийж, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан бэлэн байдлыг хангах, шаардлагатай тохиолдолд устгалын арга хэмжээг шуурхай зохион байгуулах,
Ус, цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол, шуурхай хүргэх,
Шаардлагатай нөхцөлд аймаг, сумдын Онцгой комисст дэмжлэг үзүүлж, хүн хүч, техник хэрэгслийг тухай бүр дайчлан ажиллуулах, 
Үер, усны осол болон улирлын шинжтэй байгаль, цаг уурын аюулт үзэгдэл, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг ханган ажиллах, 
Улсын онцгой комисс цаашид гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудтай шуурхай хамтарч ажиллахыг даалгалаа. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна28 минут 19 секундын өмнөОлон улсын химийн 58 дугаар олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ31 минут 8 секундын өмнө“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ35 минут 26 секундын өмнөУсархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна39 минут 33 секундын өмнөХалуун ус хязгаарлана42 минут 23 секундын өмнө311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна47 минут 35 секундын өмнөӨнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.