ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын болон Холбооны Зөвлөлийн орлогч дарга нартай уулзлаа


6-р сарын 4
9 цаг 29 минут

     Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж буй Олон улсын эдийн засгийн 29 дүгээр чуулга уулзалтад оролцож байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев, Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёв нартай (2026.06.01) уулзлаа.

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ онд тохиож байна. ОХУ-ын Төрийн Думын байранд болсон уулзалтын эхэнд талууд хоёр орны уламжлалт найрсаг харилцаа цаг хугацааны уртад улам батжиж, дайны хүнд бэрх цагт манай ард түмнүүд мөр зэрэгцэн тулалдаж, хамтын ялалтыг байгуулсан нь өнөөгийн Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн бат бөх үндэс суурь болж байгааг онцлон тэмдэглэв.

Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Монгол, Оросын парламент хоорондын хамтын ажиллагаа нь манай хоёр улсын харилцааны чухал тулгуур болохыг онцолж, хууль тогтоох байгууллагуудын харилцаа идэвхжин, парламент хоорондын Хамтын ажиллагааны комиссын болон байнгын хороодын хамтын ажиллагаа өргөжиж, харилцан айлчлалууд тогтмолжиж буйд сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Их Хурал ОХУ-тай хөгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Худалдааны түр хэлэлцээр зэрэг хэд хэдэн чухал баримт бичгийг соёрхон баталсныг дурдав.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын болон Холбооны Зөвлөлийн орлогч дарга нар Монгол, ОХУ-ын парламент хоорондын хамтын ажиллагааны Комиссын гуравдугаар хуралдааныг ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулахын сацуу Холбооны Хурлын өндөр түвшний айлчлалыг Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа нотоллоо. Мөн “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх, хоёр улс хоорондын төлбөр тооцооны хүндрэлийг шийдвэрлэх, Москва-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэх, Орос, Монголын бүс нутгийн II чуулга уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах болон анагаах ухааны чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах зэргээр нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дэд дарга, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын, Холбооны Зөвлөлийн орлогч дарга нар энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Москва хотноо хуралдсан Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдааны протоколд гарын үсэг зурлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална38 секундын өмнөОюутолгойн хэлэлцээ: О.Батнайрамдал VS Г.Дамдинням3 минут 2 секундын өмнөАстана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ8 минут 24 секундын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 онтой харьцуулахад 15 хувиар өсжээ13 минут 12 секундын өмнө280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын барилгын ажил үргэлжилж байна20 минут 43 секундын өмнөМонгол, Израилын парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов25 минут 29 секундын өмнөБарилгын болон ахуйн хур хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэлээ54 минут 2 секундын өмнөЦ.Цогтыг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ56 минут 59 секундын өмнөОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын болон Холбооны Зөвлөлийн орлогч дарга нартай уулзлаа1 цаг 2 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр: Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо1 цаг 10 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 13 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан1 цаг 17 минутын өмнө“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх чадвар 23.6 хувиар нэмэгдэнэ6 сар 3. 17:23АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Филиппин Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав6 сар 3. 17:20Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээс асуух асуулт, санал хүлээн авч байна6 сар 3. 17:15Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь6 сар 3. 17:12"Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е-business)"-ийн 2.0 хувилбарыг нэвтрүүлнэ6 сар 3. 15:27Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д тус тус өргөн мэдүүлнэ6 сар 3. 15:23Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна6 сар 3. 15:20Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм6 сар 3. 15:18Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд6 сар 3. 14:24Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна6 сар 3. 14:17УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа6 сар 3. 14:07АТГ: Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулахын тулд 30 сая төгрөгийн хахууль өгсөн хэргийг прокурорт хүргүүлэв6 сар 3. 10:36Энэ сарын 6,7-ны өдрүүдэд "Талын салхи" олон улсын мото наадмыг зохион байгуулна6 сар 3. 10:29Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцэнэ6 сар 3. 10:27Ерөнхий хяналтын сонсголын зар6 сар 3. 10:24Цаг агаарын эрс тэс үзэгдэлд бэлэн байхыг анхаарууллаа6 сар 3. 10:20Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг багш, сурган хүмүүжүүлэгчдээр хэлэлцүүллээ6 сар 3. 10:17Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна6 сар 3. 10:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.