Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дүүргүүдийн хог тээврийн ажилд дэмжлэг үзүүлэх, иргэдийн эрүүл, цэвэр, хоггүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 350 мянган ам метр талбайг хамарсан хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэхээр төлөвлөсөн. Уг ажлыг тавдугаар сарын 18-наас эхлүүлсэн бөгөөд энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх юм. Өнөөдрийн байдлаар дараах байршлуудад хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийг хийлээ. Тодруулбал,
- Сонгинохайрхан дүүргийн 24, 32 дугаар хороо, Бумбатын рашаан, Эмээлт, орчмын малын сэг зэм, ил задгай үүссэн ахуйн хур хог хаягдал;
- Хан-Уул дүүргийн 10, 16, 21 дүгээр хороо, Сонсголонгийн гүүр, Туул голын ай сав, Нисэх, Буянт-Ухаа орчимд үүссэн барилгын болон ахуйн хур хог хаягдал;
- Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороо, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг орчмын далан, гуу жалганд үүсэн барилгын болон ахуйн хур хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэсэн юм.
Энэ хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэд та бүхнийг хог хаягдлаа зориулалтын цэгт хаях, дүүргүүдийн хог тээврийн гэрээт байгууллагуудаар хог хаягдлаа тээвэрлүүлж хоггүй цэвэр орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллахыг уриалж байна.



Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа өнөөдөр төв талбайд болно
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх чадвар 23.6 хувиар нэмэгдэнэ
АТГ: Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулахын тулд 30 сая төгрөгийн хахууль өгсөн хэргийг прокурорт хүргүүлэв
Ц.Цогтыг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь.gif)

Сэтгэгдэл бичих