Монгол, Израилын парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов


6-р сарын 4
10 цаг 04 минут

      Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Израилын парламентын бүлгийн дарга Б.Батбаатар, бүлгийн гишүүн Б.Уянгын хамт (2026.06.03) Бээжин дэх Израилын Элчин сайдын яамны дэд тэргүүн Шир Гидеон Мизрахи болон Израил Улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консул Д.Наран нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Батбаатар, хатагтай Мизрахиг Монгол Улсад тавтай морилохыг уриад, манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших өнгөрсөн 35 жилийн хугацаанд олон талт хамтын ажиллагаа салбар бүрд өргөжсөөр ирснийг цохон тэмдэглэв. Тэрбээр, парламентын бүлэг хоорондын нягт харилцааг эрчимжүүлэх санаачилгуудаас дурдаж, энэ оны эхээр зохион байгуулагдсан цахим уулзалт үр дүнтэй болсныг онцлоод, хамтын яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгоход анхаарахаа илэрхийлэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Батбаатар, энэ онд Монгол, Израилын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буйг тэмдэглээд уламжлалт, найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, шинэ түвшинд хүргэх нөөц боломж бүрэн бий гэдгийг тодотголоо. Манай хоёр улсын хамтын ажиллагаанд хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа усны менежмент, дэвшилтэт технологи, инновацын чиглэл чухал байр суурь эзэлдэг гэдэгтэй талууд санал нэгдэв. Уулзалтын үеэр, Израилын Элчин сайдын яамны дэд тэргүүн, хатагтай Шир Гидеон Мизрахи хэлэхдээ, парламент хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх чухал ач холбогдолтойг тэмдэглээд, цаашид найрамдлын бүлгүүдийн уулзалт, гишүүдийн харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо. Түүнчлэн, усны нөөцийн удирдлага, гүний болон гадаргын усны менежментийн хүрээнд тус улсын сайн туршлагыг хуваалцах боломжтойг онцолж байв. 

Израил Улсын парламент буюу Кнессет нь олон намын төлөөллөөс бүрдсэн 120 гишүүнтэй бөгөөд 30 эмэгтэй гишүүнтэй аж. Уулзалтын үеэр талууд тэгш оролцоо, төлөөллийн чадамжийг бэхжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, хүртээмжтэй орчин бүрдүүлэх эрх зүйн зохицуулалтын талаар санал солилцсон юм. Энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотноо болох НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд (COP17) Израилын төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг дуулгаад энэ үеэр байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт болон хөдөө аж ахуйн салбарт инновацыг нутагшуулах чиглэлд хамтын ажиллагааг урагшлуулна гэдэгт итгэлтэй байгаагаа талууд илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална29 минутын өмнөОюутолгойн хэлэлцээ: О.Батнайрамдал VS Г.Дамдинням31 минут 24 секундын өмнөАстана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ36 минут 46 секундын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 онтой харьцуулахад 15 хувиар өсжээ41 минут 34 секундын өмнө280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын барилгын ажил үргэлжилж байна49 минут 5 секундын өмнөМонгол, Израилын парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов53 минут 51 секундын өмнөБарилгын болон ахуйн хур хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэлээ1 цаг 23 минутын өмнөЦ.Цогтыг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ1 цаг 26 минутын өмнөОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын болон Холбооны Зөвлөлийн орлогч дарга нартай уулзлаа1 цаг 30 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр: Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо1 цаг 38 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 42 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан1 цаг 45 минутын өмнө“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх чадвар 23.6 хувиар нэмэгдэнэ6 сар 3. 17:23АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Филиппин Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав6 сар 3. 17:20Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээс асуух асуулт, санал хүлээн авч байна6 сар 3. 17:15Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь6 сар 3. 17:12"Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е-business)"-ийн 2.0 хувилбарыг нэвтрүүлнэ6 сар 3. 15:27Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д тус тус өргөн мэдүүлнэ6 сар 3. 15:23Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна6 сар 3. 15:20Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм6 сар 3. 15:18Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд6 сар 3. 14:24Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна6 сар 3. 14:17УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа6 сар 3. 14:07АТГ: Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулахын тулд 30 сая төгрөгийн хахууль өгсөн хэргийг прокурорт хүргүүлэв6 сар 3. 10:36Энэ сарын 6,7-ны өдрүүдэд "Талын салхи" олон улсын мото наадмыг зохион байгуулна6 сар 3. 10:29Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцэнэ6 сар 3. 10:27Ерөнхий хяналтын сонсголын зар6 сар 3. 10:24Цаг агаарын эрс тэс үзэгдэлд бэлэн байхыг анхаарууллаа6 сар 3. 10:20Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг багш, сурган хүмүүжүүлэгчдээр хэлэлцүүллээ6 сар 3. 10:17Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна6 сар 3. 10:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.