“Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 онтой харьцуулахад 15 хувиар өсжээ


6-р сарын 4
10 цаг 17 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тэсо” групп, “Тэсо фүүдс парк” болон харьяа “Милко”, “Айсмарк”, “Эко кластер” компанийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, цэвэрлэх байгууламж, “Сүүн зайрмаг” ХХК-д ажиллалаа.

“Хүнсний хувьсгал”-д нэгдэн үйлдвэрлэлээ өргөжүүлж, олон зуун ажлын байр бий болгон, татвараа төлж байгаа “Тэсо” групп болон харьяа компаниуд, “Сүүн зайрмаг” ХХК-ийн удирдлага, хамт олонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Аж ахуйн нэгжүүд цаашид ололт амжилтаа улам бататган, иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангах, улмаар хүнс экспортлогч орон болох үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

“Тэсо” групп нь 1996 онд зайрмагийн торхон аяганы тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан. Өдгөө үндсэн дөрвөн чиглэлээр 30 гаруй салбар компани, 2,500 гаруй ажилтантай болжээ.

Групп “Тэсо фүүдс парк” цогцолбороо өнгөрсөн онд ашиглалтад оруулснаар үйлдвэрлэлийн хүчин чадал нь гурав дахин нэмэгдэж, нэгж бүтээгдэхүүнд ногдох эрчим хүчний хэрэглээ хоёр дахин буурсан байна.

Энэ цогцолбор 150 хүүхдийн цэцэрлэг, хоногт 1000 м3 хүртэлх хаягдал ус боловсруулах цэвэрлэх байгууламжтай юм.

“Тэсо” группын 30 жилийн туршлага, үндэсний үйлдвэрлэлийн чадавх, инновац, дэвшилтэт технологи хослуулсан бүтээгдэхүүнүүд нь улсын хэмжээнд төдийгүй дэлхийн зах зээлд гарч, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг өдрөөс өдөрт бататгаж байгааг удирдлагууд нь танилцууллаа.

“Сүүн зайрмаг” ХХК 80-120 хүнийг ажлын байраар хангаж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн очсон “Сүүн зайрмаг” ХХК өрөм, сүүн зайрмаг, цөцгийтэй тараг, соролдоо зэрэг бүтээгдэхүүнээ улсын хэмжээнд 126 салбар, Улаанбаатар хотод 2,500 орчим дэлгүүр, сүлжээ дэлгүүрээр борлуулдаг.

Цар тахлын улмаас үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон ч “Хүнсний хувьсгал”-ын дүнд эргэн сэргэж, өдгөө фермерүүд, сав, баглаа, боодол үйлдвэрлэгч болон бусад аж ахуйн нэгжтэй кластер хэлбэрээр ажиллаж байна.

Цаашид томоохон хөрөнгө оруулалт хийн үйлдвэрийн шинэ байртай болж,  бүрэн автомат тоног төхөөрөмжтэй болох зорилт тавьжээ.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгосноор Улаанбаатар хот,  Архангай, Төв, Дорнод аймагт нийт 10 үйлдвэр, цех шинээр ашиглалтад орсон байна.

Гурван аж ахуйн нэгж үйлдвэрээ өргөтгөсөн бол найман аж ахуйн нэгж тоног төхөөрөмжөө шинэчилжээ.

Манай улс өнгөрсөн онд  61 мянган тн сүүг үйлдвэрийн аргаар боловсруулж, 156 мянган тн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн.

Одоогоор хүн амын хэрэгцээт ундны сүүг 100, сүүн бүтээгдэхүүнээр 60 хувь хангаж, 40 хувийг нь импортоор авч байна. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 260 гаруй мянган тн шингэн сүү бэлтгэсэн нь 2024 онтой харьцуулахад 15 хувиар өсжээ.

2020 оноос сэрүүний улиралд үйлдвэр, цехэд нийлүүлсэн түүхий сүүний нэг литр тутамд 1,000 төгрөгийн урамшуулал олгож байгаа.

Ингэснээр сүүний нийлүүлэлт таван жилийн дунджаар 6.6 сая литрээр нэмэгдсэн бөгөөд энэ хэрээр  сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл жил бүр өсөж  байна.

Салбарын яам энэ урамшууллыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ малын үүлдэр угсааг сайжруулах зэрэг цогц ажил хийхээр төлөвлөжээ.

Улсын хэмжээнд 18 аймгийн 26 суманд хоногт 1,000 гаруй тн сүү хүлээн авч боловсруулах хүчин чадалтай 160 орчим үйлдвэр, цех, сүү хүлээн авах хөргөлттэй 86 төв ажилладаг.

Дээрх газрууд хүчин чадлынхаа 50 гаруй хувийг ашигладаг бөгөөд 2,000 гаруй хүнийг ажлын байраар хангадаг юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Бие биедээ тусах гэрэл” Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан медиа арт үзэсгэлэнгийн нээлт боллоо2 минут 35 секундын өмнөНийслэлийн Онцгой комиссын 2026 оны анхдугаар хуралдаан боллоо5 минут 21 секундын өмнөАзийн хөгжлийн банктай онцгой байдлын салбар, эдийн засгийн тусгай бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ10 минут 2 секундын өмнөУлаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална1 цаг 40 минутын өмнөОюутолгойн хэлэлцээ: О.Батнайрамдал VS Г.Дамдинням1 цаг 43 минутын өмнөАстана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ1 цаг 48 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 онтой харьцуулахад 15 хувиар өсжээ1 цаг 53 минутын өмнө280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын барилгын ажил үргэлжилж байна2 цаг 1 минутын өмнөМонгол, Израилын парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов2 цаг 5 минутын өмнөБарилгын болон ахуйн хур хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэлээ2 цаг 34 минутын өмнөЦ.Цогтыг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ2 цаг 37 минутын өмнөОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын болон Холбооны Зөвлөлийн орлогч дарга нартай уулзлаа2 цаг 41 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр: Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо2 цаг 49 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 53 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан2 цаг 56 минутын өмнө“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх чадвар 23.6 хувиар нэмэгдэнэ6 сар 3. 17:23АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Филиппин Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав6 сар 3. 17:20Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээс асуух асуулт, санал хүлээн авч байна6 сар 3. 17:15Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь6 сар 3. 17:12"Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е-business)"-ийн 2.0 хувилбарыг нэвтрүүлнэ6 сар 3. 15:27Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д тус тус өргөн мэдүүлнэ6 сар 3. 15:23Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна6 сар 3. 15:20Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм6 сар 3. 15:18Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд6 сар 3. 14:24Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна6 сар 3. 14:17УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа6 сар 3. 14:07АТГ: Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулахын тулд 30 сая төгрөгийн хахууль өгсөн хэргийг прокурорт хүргүүлэв6 сар 3. 10:36Энэ сарын 6,7-ны өдрүүдэд "Талын салхи" олон улсын мото наадмыг зохион байгуулна6 сар 3. 10:29Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцэнэ6 сар 3. 10:27Ерөнхий хяналтын сонсголын зар6 сар 3. 10:24
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.