Оюутолгойн хэлэлцээ: О.Батнайрамдал VS Г.Дамдинням


6-р сарын 4
10 цаг 27 минут

     Засгийн газраас тавдугаар сарын 26-нд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэхүү хуулийн төслийн гол зорилго нь зэсийн АМНАТ-ийг бууруулах гэж буй хуулийн хулгай хэмээн УИХ-ын гишүүн О.Батнайрамдал мэдээлэл хийлээ.  Мөн түүний мэдээлэлтэй холбоотойгоор Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайд Г.Дамдинням байр сууриа илэрхийллээ. Тэдний байр суурийг хүргэе.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Г.Дамдинням сайд аа, Онтрэгийн хэлцэл эхлэхээс өмнө хэний талд үйлчлээд байна вэ?

 -Өчигдрийн байдлаар нэг тонн зэсийн үнэ 13832 ам.долларын үнэтэй байна. Энэ нь жилийн өмнөхөөс 42.5 хувиар өссөн буюу түүхэн хэмжээний өсөлт гэж үзэж болно. Зэсийн үнэ ингэж их өсөх нь манайд сайхан боломж. Гэтэл энэ алтан үеийг ашиглаж чадахгүй эсрэгээр нь АМНАТ-өө гурав дахин бууруулах нь ямар логик вэ. Хэний лобби вэ. Монгол Улс Оюу толгойгоос өгөөж авах эсэх нь зэсийн АМНАТ-өөс шалтгаална. Ийм үед төлбөрийг 15-5 хувь, бүр доор байвал 10 хувь хүртэл багасгана гэсэн нь маш ноцтой. Оюу толгойн хэлэлцээрийг ахалж байгаа ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр маш их хуулийн хулгай ярьсан мөртлөө үүнийг зөвшөөрч байгаа юм уу. Г.Дамдинням сайд Онтрэгийн хэлцэл эхлэхээс өмнө зэсийн АМНАТ-өө өөрөө санаачилж бууруулж байгааг аль талд үйлчилж байна гэж ойлгох вэ. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны аравдугаар сард батлагдсан. Үүнээс гурван сарын өмнө буюу долдугаар сарын 16-нд УИХ ээлжит бусаар хуралдаж Ашигт малтмалын тухай хуульд 29 нэмэлт өөрчлөлт оруулж, өнөөгийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрх зүйн орчин бүрдсэн. Бид өнгөрсөн алдаанаасаа суралцах байтал энэ түүх дахин давтагдах нь.

ЭБАҮ-ийн сайд Г.Дамдинням: Хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 34 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй эзэмшихээр заасан,  “Онтрэ”-гийн асуудал үүгээр явна

-Буруу л ойлгосон болтой байна. Олон том төсөлтэй болж бид РИО-д хүссэн үедээ шууд шахалт үзүүлээд ярилцаж чаддаг болох бодлого дэвшүүлсэн юм.  Зэсийн АМНАТ Оюутолгой дээр таван хувь тогтворжуулсан гэрээтэй байдаг.  Шинэ хуулийн төсөлд зэсийн АМНАТ-ийг 5+5 буюу нийт 10 хувийн төлбөрийг ногдуулахаар тусгасан. Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-д Хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 34 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй эзэмшихээр заасан. Онтрэ дээр 34 хувиа бид үнэ төлбөргүй авна. Түүнийг тусгай АМНАТ-өөр оруулж болно гэсэн хуультай. Шинэ хуульд тэр эрх хэвээр байгаа. Хөндөөгүй. Хөндөхгүй. Хэрэв бид зэсийн салбараа бодлогоор гаргаж ирэхгүй бол Оюутолгой, Эрдэнэт гэсэн хоёр төсөлтэй л байж байна. Өөр төсөл нээгдэхгүй. Шинээр нэмж татвар төлөгч бий болохгүй. Зөвхөн нүүрсээ шүтээд л амьдарна.  Яаж өөрчлөх нь УИХ-ын бүрэн эрх. Засгийн газар төслөө УИХ-д өргөн барьсан. АМНАТ-ийг хэд ч болгож өсгөх, бууруулах эрх нь УИХ-н онцгой бүрэн эрх” гэжээ.

Эх сурвалж: Т.САЙХАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална1 цаг 6 минутын өмнөОюутолгойн хэлэлцээ: О.Батнайрамдал VS Г.Дамдинням1 цаг 8 минутын өмнөАстана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ1 цаг 13 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 онтой харьцуулахад 15 хувиар өсжээ1 цаг 18 минутын өмнө280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын барилгын ажил үргэлжилж байна1 цаг 26 минутын өмнөМонгол, Израилын парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов1 цаг 31 минутын өмнөБарилгын болон ахуйн хур хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэлээ1 цаг 59 минутын өмнөЦ.Цогтыг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ2 цаг 2 минутын өмнөОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын болон Холбооны Зөвлөлийн орлогч дарга нартай уулзлаа2 цаг 6 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр: Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо2 цаг 15 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 18 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан2 цаг 21 минутын өмнө“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх чадвар 23.6 хувиар нэмэгдэнэ6 сар 3. 17:23АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Филиппин Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав6 сар 3. 17:20Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээс асуух асуулт, санал хүлээн авч байна6 сар 3. 17:15Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь6 сар 3. 17:12"Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е-business)"-ийн 2.0 хувилбарыг нэвтрүүлнэ6 сар 3. 15:27Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д тус тус өргөн мэдүүлнэ6 сар 3. 15:23Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна6 сар 3. 15:20Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм6 сар 3. 15:18Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд6 сар 3. 14:24Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна6 сар 3. 14:17УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа6 сар 3. 14:07АТГ: Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулахын тулд 30 сая төгрөгийн хахууль өгсөн хэргийг прокурорт хүргүүлэв6 сар 3. 10:36Энэ сарын 6,7-ны өдрүүдэд "Талын салхи" олон улсын мото наадмыг зохион байгуулна6 сар 3. 10:29Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцэнэ6 сар 3. 10:27Ерөнхий хяналтын сонсголын зар6 сар 3. 10:24Цаг агаарын эрс тэс үзэгдэлд бэлэн байхыг анхаарууллаа6 сар 3. 10:20Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг багш, сурган хүмүүжүүлэгчдээр хэлэлцүүллээ6 сар 3. 10:17Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна6 сар 3. 10:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.