Азийн хөгжлийн банктай онцгой байдлын салбар, эдийн засгийн тусгай бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ


6-р сарын 4
11 цаг 59 минут

     Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.04/ Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арораг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд болон Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн асуудлаар санал солилцлоо. 

Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд үр дүнтэй байгааг онцолж, гамшгаас хамгаалах, гамшгийн эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, орчин үеийн технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх ажлын талаар танилцууллаа. 

Тэрбээр гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байгааг дурдаж, онцгой байдлын салбарын санхүүгийн тогтвортой байдал, удирдлага зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байгаагаа онцлов.

Мөн Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд холбогдох хуулийн төслийг боловсруулж байгаагаа тодотголоо. 

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийн явцыг танилцуулж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв. 

Түүнчлэн Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалт татах, ерөнхий төлөвлөгөө боловсруулах болон шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх чиглэлээр Азийн хөгжлийн банк үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ТБХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ40 минут 4 секундын өмнө“Бие биедээ тусах гэрэл” Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан медиа арт үзэсгэлэнгийн нээлт боллоо44 минут 27 секундын өмнөНийслэлийн Онцгой комиссын 2026 оны анхдугаар хуралдаан боллоо47 минут 13 секундын өмнөАзийн хөгжлийн банктай онцгой байдлын салбар, эдийн засгийн тусгай бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ51 минут 54 секундын өмнөУлаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална2 цаг 22 минутын өмнөОюутолгойн хэлэлцээ: О.Батнайрамдал VS Г.Дамдинням2 цаг 25 минутын өмнөАстана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ2 цаг 30 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 онтой харьцуулахад 15 хувиар өсжээ2 цаг 35 минутын өмнө280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын барилгын ажил үргэлжилж байна2 цаг 42 минутын өмнөМонгол, Израилын парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов2 цаг 47 минутын өмнөБарилгын болон ахуйн хур хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэлээ3 цаг 16 минутын өмнөЦ.Цогтыг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ3 цаг 19 минутын өмнөОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын болон Холбооны Зөвлөлийн орлогч дарга нартай уулзлаа3 цаг 23 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр: Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо3 цаг 31 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 35 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан3 цаг 38 минутын өмнө“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх чадвар 23.6 хувиар нэмэгдэнэ6 сар 3. 17:23АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Филиппин Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав6 сар 3. 17:20Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээс асуух асуулт, санал хүлээн авч байна6 сар 3. 17:15Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь6 сар 3. 17:12"Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е-business)"-ийн 2.0 хувилбарыг нэвтрүүлнэ6 сар 3. 15:27Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д тус тус өргөн мэдүүлнэ6 сар 3. 15:23Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна6 сар 3. 15:20Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм6 сар 3. 15:18Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд6 сар 3. 14:24Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна6 сар 3. 14:17УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа6 сар 3. 14:07АТГ: Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулахын тулд 30 сая төгрөгийн хахууль өгсөн хэргийг прокурорт хүргүүлэв6 сар 3. 10:36Энэ сарын 6,7-ны өдрүүдэд "Талын салхи" олон улсын мото наадмыг зохион байгуулна6 сар 3. 10:29Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцэнэ6 сар 3. 10:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.