Нийслэлийн Онцгой комиссын 2026 оны анхдугаар хуралдаан боллоо


6-р сарын 4
12 цаг 04 минут

     Нийслэлийн Онцгой комиссын 2026 оны анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотын үерийн хариу арга хэмжээний бэлэн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ. Өнөөдрийн хуралдаанаар НОК-ын дарга Б.Пүрэвдагва иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд онцгой анхаарч цаашид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Улаанбаатар хотын үер, усны байгууламжийн 70 хувийн насжилт хэтэрсэн бөгөөд борооны ус зайлуулах гол шугамуудын дийлэнх нь1990 оноос өмнө хийгджээ. 2026 онд нийслэлийн хэмжээнд олон жилийн дунджаас дулаан, хур тунадас их орох төлөвтэй байна. Иймд үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагуудын хүн хүч, техник хэрэгсэл, нөөцийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг НОК-ын дарга Б.Пүрэвдагва холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Нийслэлийн хэмжээнд борооны ус ихээр хуримтлагддаг, эрсдэл бүхий 41 байршилд 60 мотопомпыг байрлуулахаар бэлтгэл хангаж байна. Мөн үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй 2 мянга орчим айл өрхийг үе шаттай нүүлгэх арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулахаар төлөвлөөд байна. Түүнчлэн үерийн хамгаалалтын далан, авто замын ус зайлуулах шугам сүлжээ, байгууламжийг өргөтгөх, шинэчлэх ажлыг эрчимжүүлнэ.

Мөн өнөөдрийн хуралдаанаар хүүхэд хамгааллын орчныг сайжруулах талаар хэлэлцлээ. Энэ хүрээнд бүх шатны боловсролын байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн хүүхэд хамгааллын байгууллагуудын орчныг сайжруулах, нийтийн эзэмшлийн тоглоомын талбай, хашаа, ногоон байгууламж, хүүхдийн зуслан, асрамжийн төв, халамжийн газар, хүүхдийн сувиллуудад хяналт шалгалт зохион байгуулж, аюулгүй байдлыг хангуулахыг НОК-ын дарга Б.Пүрэвдагва холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн тэрбээр боловсролын байгууллагаар дамжуулан эцэг эх, хүүхдүүдэд аюул, ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах талаарх  ойлголт, мэдээллийг хүргэх ажлыг эрчимжүүлэх чиглэл өгөв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Фото сурвалжилга: “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна1 минут 9 секундын өмнөТБХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ54 минут 8 секундын өмнө“Бие биедээ тусах гэрэл” Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан медиа арт үзэсгэлэнгийн нээлт боллоо58 минут 31 секундын өмнөНийслэлийн Онцгой комиссын 2026 оны анхдугаар хуралдаан боллоо1 цаг 2 минутын өмнөАзийн хөгжлийн банктай онцгой байдлын салбар, эдийн засгийн тусгай бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ1 цаг 6 минутын өмнөУлаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална2 цаг 36 минутын өмнөОюутолгойн хэлэлцээ: О.Батнайрамдал VS Г.Дамдинням2 цаг 39 минутын өмнөАстана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ2 цаг 44 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 онтой харьцуулахад 15 хувиар өсжээ2 цаг 49 минутын өмнө280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын барилгын ажил үргэлжилж байна2 цаг 56 минутын өмнөМонгол, Израилын парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов3 цаг 1 минутын өмнөБарилгын болон ахуйн хур хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэлээ3 цаг 30 минутын өмнөЦ.Цогтыг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ3 цаг 33 минутын өмнөОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын болон Холбооны Зөвлөлийн орлогч дарга нартай уулзлаа3 цаг 37 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр: Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо3 цаг 45 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 49 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан3 цаг 52 минутын өмнө“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх чадвар 23.6 хувиар нэмэгдэнэ6 сар 3. 17:23АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Филиппин Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав6 сар 3. 17:20Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээс асуух асуулт, санал хүлээн авч байна6 сар 3. 17:15Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь6 сар 3. 17:12"Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е-business)"-ийн 2.0 хувилбарыг нэвтрүүлнэ6 сар 3. 15:27Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д тус тус өргөн мэдүүлнэ6 сар 3. 15:23Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна6 сар 3. 15:20Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм6 сар 3. 15:18Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд6 сар 3. 14:24Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна6 сар 3. 14:17УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа6 сар 3. 14:07АТГ: Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулахын тулд 30 сая төгрөгийн хахууль өгсөн хэргийг прокурорт хүргүүлэв6 сар 3. 10:36Энэ сарын 6,7-ны өдрүүдэд "Талын салхи" олон улсын мото наадмыг зохион байгуулна6 сар 3. 10:29
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.