Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.06.04/ хуралдаан 10 цаг 08 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Тус Байнгын хорооны 30 гишүүний 16 нь буюу Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, М.Бадамсүрэн, Р.Батболд, Ж.Батжаргал, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Б.Заяабал, Д.Жаргалсайхан, Л.Мөнхбаясгалан, Б.Мөнхсоёл, Н.Наранбаатар, Ч.Номин, П.Сайнзориг, Д.Цогтбаатар, Д.Энхтүвшин нар хүрэлцэн ирснээр хуралдаан 56.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Байнгын хорооны дарга Н.Наранбаатарын танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа нарын 1З гишүүнээс 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.1-т заасны дагуу тухайн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн гэдгийг Байнгын хорооны дарга танилцуулаад уг асуудлаар санал хураалт явуулав. Зарчмын зөрүүтэй гурван саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, “төслийн 1.1 дэх заалтыг төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж эхэлсэн боловч бүрэн дуусаагүй зогссон төсөл, арга хэмжээний ашиглалтад ороогүйн шалтгаан, төсөвт үзүүлж байгаа үр дагавар, нөлөөллийг төсөл, арга хэмжээ нэг бүрээр судалж, холбогдох тайлан болон цаашид төсвийн хөрөнгө оруулалтаар үргэлжлүүлэх эсхүл өмчлөлийн өөр хэлбэрт шилжүүлэх зэрэг асуудлаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа 2026 оны 9 дүгээр сарын 15-ны дотор Улсын Их Хуралд танилцуулах” гэж өөрчлөн найруулах Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р. Батболд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Шинжээч томилох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин Ерөнхий хяналтын сонсгол явуулахтай холбогдуулж шинжээч томилох тул тэдний ажлын үр дүнд нөлөөлж магадгүй гээд асуудлыг хаалттай хэлэлцэх горимын санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь нь дэмжсэн. Иймд тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Facebook
Twitter
Youtube


Шадар сайд Н.Номтойбаяр: Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо
COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа
АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Филиппин Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д тус тус өргөн мэдүүлнэ
Эйч эс эйч эс ХХК, Атилла гоулд ххк, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоолоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна
"Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е-business)"-ийн 2.0 хувилбарыг нэвтрүүлнэ.gif)

Сэтгэгдэл бичих