Ардчилсан намын бүлгийн гишүүд ээлжит 4/11 хэвлэлийн хурлаа хийж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. Нийслэлийн ардчилсан намын дарга Б.Ган-Очир " Би ажлаа аваад хоёр сар болж байна. Энэ хугацаанд нийслэлийн иргэдээс ирсэн санал хүсэлтээс дүгнэхэд, нийслэлийг авлигаас салгах ёстой гэдэг дээр төвлөрч, бодлогоо тодорхойлох нь зөв юм байна. Монгол Ардын намын бүх бодлого авлигад живжээ. Тухайлбал, утаа, түгжрэл дарга нарын бизнес болсон байна. Хамгийн сүүлд гэхэд Туулын хурдны замыг авлигалд идэгдсэн байна гээд Ерөнхий сайд зогсоолоо. Сүүлдээ нийслэлийн МАН нь хоёр хуваагдаад нэгнийхээ идсэн уусныг дэлгэж байна. Иргэдийн Төлөөлөгчийн хурал нь хуралдахаа байсан. Амар тайван аюулгүй нийгмийг бүтээнэ гэж арван жил ярьжээ. Гэтэл бид амар тайван орчинд амьдарч чадаж байна уу. Шүүх засаглал авлигад идэгдсэн. Тиймээс энэ их авлига сөрөг хүчний буруу үйлдлийн төлөө тэмцэнэ. Ингэхдээ бодлогын зөвлөл санал бодлоо нэгтгэж ажиллана. Харин иргэд байгаа газартаа болохгүй байлаа зүйлийг бидэнд мэдээлээрэй. Татвар нэмэхгүй гээд нэмсэн. Нэмсэн мөнгө нь авлигад очиж байна. Ард түмний мөнгийг хулгайлж байна. Улс үндэстнээрээ авлига, хулгайтай тэмцье. Нийслэлийн ардчилсан намын тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр авлигын музей байгуулахаар болсон" гэлээ.
Facebook
Twitter
Youtube


Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа
Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн нийт тэтгэвэр авагчдын 80 хувь буюу 435.0 мянган иргэнд суурь тэтгэвэр олгоно
Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа
Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ
Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа

Сэтгэгдэл бичих