Ойн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл өргөн мэдүүлэв


6-р сарын 4
17 цаг 23 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, П.Батчимэг, Д.Батбаяр, С.Лүндэг, Б.Мөнхсоёл, Л.Мөнхбаясгалан, Ц.Туваан, С.Эрдэнэбат нараас Ойн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл өргөн мэдүүлэв.

Монгол Улсын ойн салбар урьдчилсан тооцооллоор 800 саяас 1.4 тэрбум ам.долларын хэмжээний орлого оруулах боломжтой гэж үздэг. Иймд эл салбарыг эдийн засагжуулах зайлшгүй шаардлагатай байгааг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулгадаа онцолсон. Мөн хуулийн төслийг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн баталж чадвал Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын цөлжилттэй тэмцэх, ногоон бодлогыг амьдралд ойртуулах хүрээнд дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ Монгол Улс биелүүлж байгаагаа олон улсад зарлах юм гэж байлаа.   

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ойн тухай хууль нь хамгаалах үзэл санаанд тулгуурлаж байсан бол энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь ойг экосистемийнх нь хувьд хадгалахын зэрэгцээ эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэж байгаагаараа онцлог болохыг төсөл санаачлагчид тодотгож байсан юм.  

Хуулийн төсөл нь 10 бүлэг 59 зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгажээ. Тухайлбал,  төсөлд ойг экологи, нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь хамгаалалтын бүс, ашиглалт, тусгай зориулалтын ой гэж ангилж, ангилал тус бүрийн дэглэм, хориглох үйл ажиллагааг тодорхой болгох зохицуулалтыг тусгасан байна. Мөн ойн баялгийн нөөцийг урт хугацаанд хариуцлагатай удирдахад чиглэсэн стратеги төлөвлөлтийн баримт бичиг болох улс, аймаг, нийслэл, сумын ойн менежментийн төлөвлөгөөг 10 жилийн хугацаатай баталж, хэрэгжүүлэх, улмаар иргэн, хуулийн этгээд эзэмшлийн газартаа өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан таримал ойгоо эзэмших ашиглах, үр шимийг нь хүртэх, таримал ойг цахим системд бүртгэж, хувийн хэрэг олгох зохицуулалтыг тусгажээ.

Түүнчлэн ойн баялгийг хаягдалгүй, үр ашигтай ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, био түлш, ойн химийн үйлдвэрлэлийг дэмжих, ой бүхий нутгийн иргэд, нөхөрлөлүүд ойн дагалт баялаг ашиглах, нөхөн сэргээлт, ойжуулалтын ажил гүйцэтгэхэд давуу эрхтэй байх, ойн сангийн мэдээлэл, зөвшөөрөл, гэрээ, ойн аж ахуйн арга хэмжээний тайлан зэргийг Ойн мэдээллийн цахим системд бүртгэх зэрэг зохицуулалтыг тусгажээ. Цаашлаад ойн нүүрстөрөгчийн шингээлтийг тооцох, ялгарлыг бууруулах замаар олон улсын нүүрстөрөгчийн зах зээлд оролцох, нүүрстөрөгчийн сан байгуулах зэрэг нүүрстөрөгчийн шингээлт ба кредиттэй холбоотой харилцааг зохицуулсан байна.  

Хуулийн төсөл батлагдсанаар ойн нөөцийн эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, био эдийн засаг хөгжиж, нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өргөжих, улмаар нүүрстөрөгчийн зах зээлд оролцох зохицуулалт тодорхой болсноор ойн салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар хот БНСВУ-ын Нинь Бинь мужтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ12 минут 2 секундын өмнөМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ46 минут 30 секундын өмнөТөрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх бэлтгэж ажил хийгдэж байна51 минут 22 секундын өмнөД.Сүхбаатарын талбайд 1000 шатарчны нээлттэй тэмцээн болж байна55 минут 40 секундын өмнөОйн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл өргөн мэдүүлэв59 минут 20 секундын өмнөЦаг уурын байгууллагын техник, хүний нөөцийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ1 цаг 3 минутын өмнөМаргааш СХД-ийн буудлаас 21-ийн уулзвар хүртэл замыг хэсэгчлэн хаана1 цаг 6 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа1 цаг 11 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа4 цагийн өмнөШатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо4 цаг 5 минутын өмнө“Буузан тоглоом”, “Цэлцэгнүүр тоглоом”-оор тоглосон хүүхдүүдийн нүүр, ам хавджээ4 цаг 8 минутын өмнөБ.Ган-Очир: Авлигын музей байгуулахаар болсон5 цаг 14 минутын өмнөФото сурвалжилга: “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна5 цаг 19 минутын өмнөТБХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ6 цаг 12 минутын өмнө“Бие биедээ тусах гэрэл” Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан медиа арт үзэсгэлэнгийн нээлт боллоо6 цаг 16 минутын өмнөНийслэлийн Онцгой комиссын 2026 оны анхдугаар хуралдаан боллоо6 цаг 19 минутын өмнөАзийн хөгжлийн банктай онцгой байдлын салбар, эдийн засгийн тусгай бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ6 цаг 24 минутын өмнөУлаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална7 цаг 54 минутын өмнөОюутолгойн хэлэлцээ: О.Батнайрамдал VS Г.Дамдинням7 цаг 56 минутын өмнөАстана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ8 цаг 2 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 онтой харьцуулахад 15 хувиар өсжээ8 цаг 6 минутын өмнө280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын барилгын ажил үргэлжилж байна8 цаг 14 минутын өмнөМонгол, Израилын парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов8 цаг 19 минутын өмнөБарилгын болон ахуйн хур хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэлээ8 цаг 47 минутын өмнөЦ.Цогтыг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ8 цаг 50 минутын өмнөОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын болон Холбооны Зөвлөлийн орлогч дарга нартай уулзлаа8 цаг 54 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр: Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо9 цаг 3 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 цаг 6 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан9 цаг 9 минутын өмнө“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх чадвар 23.6 хувиар нэмэгдэнэ6 сар 3. 17:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.