Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг уриалах зорилготой “Нэг монгол-нэг нүүдэл” 1000 шатарчны нээлттэй тэмцээн Д.Сүхбаатарын талбайн асарт хоёр дахь жилдээ боллоо.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын шатрын холбоо, Нийслэлийн шатрын холбоотой хамтран зохион байгуулсан тус тэмцээний нээлтэд Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Аркадий Дворкович тэргүүтэй төлөөлөгчид оролцож тамирчдад амжилт хүсэж, урмын үгээр мялаав.
Энэ тэмцээн 7-8, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 нас болон насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй гэсэн найман ангилалд өрсөлдөж байна. Шатарчид блиц төрлөөр есөн өрөг тоглож аваргуудаа тодруулах тэмцээний медальтнуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулах ажээ.







Facebook
Twitter
Youtube


“Бие биедээ тусах гэрэл” Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан медиа арт үзэсгэлэнгийн нээлт боллоо
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа өнөөдөр төв талбайд болно
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх чадвар 23.6 хувиар нэмэгдэнэ
АТГ: Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулахын тулд 30 сая төгрөгийн хахууль өгсөн хэргийг прокурорт хүргүүлэв
Ц.Цогтыг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ.gif)

Сэтгэгдэл бичих