Ерөнхий сайд асан Г.Занданшатар сошиал хуудсаараа дамжуулан мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улсад Ази тивийн шатрын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг анх удаа зохион байгуулж буй. Тус тэмцээний хүрээнд өнөөдөр Төрийн ордонд “Шатрыг боловсролд” олон улсын хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа. Энэ үеэр Mongolian CHESS Federation-Монголын Шатрын Холбоо болон Боловсролын яам Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг оруулах чиглэлээр "Хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурсан нь онцгой ач холбогдолтой үйл явдал боллоо. Хэлэлцүүлэгт Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Аркадий Дворкович, Олон улсын сургуулиудын шатрын холбооны ерөнхийлөгч, Казахстан улсын шатрын холбооны ерөнхийлөгч Тимур Турлов, Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцож, шатрыг боловсролын системд нэвтрүүлэх олон улсын туршлага, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Дижитал шилжилт, хиймэл оюун ухааны эрин үед хүүхэд, залуучуудад стратегич сэтгэлгээ, төвлөрөл, тэвчээр, хариуцлагатай байдал, шийдвэр гаргах чадварыг төлөвшүүлэх нь улам бүр чухал болж байна. Шатар бол зөвхөн спорт биш. Шатар бол хүний оюун санааг хөгжүүлдэг, нухацтай сэтгэх, зөв шийдвэр гаргах дадлыг суулгадаг боловсролын чухал хэрэгсэл юм. Монгол Улс мэдлэгт суурилсан эдийн засаг, инновац, технологийн хөгжилд тулгуурласан ирээдүйг бүтээх зорилт тавьж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд хүүхэд, залуучуудын оюуны хөгжил, боловсролын чанар шийдвэрлэх ач холбогдолтой. Иймээс шатрын спорт, тэр дундаа сургуулийн орчин дахь шатрын хөтөлбөр нь Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын сэтгэлгээний хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" гэв. 
Ж.Энх
Facebook
Twitter
Youtube


Шадар сайд Н.Номтойбаяр: Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо
COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа
АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Филиппин Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д тус тус өргөн мэдүүлнэ
Эйч эс эйч эс ХХК, Атилла гоулд ххк, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоолоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна
"Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е-business)"-ийн 2.0 хувилбарыг нэвтрүүлнэ.gif)

Сэтгэгдэл бичих