Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Энэ хүрээнд байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг татах, бодлогын томоохон өв үлдээх зорилгоор “Steppe Action Agenda” буюу “Тал хээрийн төлөвлөгөө”-г Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэв. Тэгвэл байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодит шийдэл, инновац шингэсэн, цаашид өргөжүүлэн хэрэгжүүлэх боломжтой загвар төслүүдийн саналыг өчигдрөөс нээлттэй хүлээн авч эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Үндэсний ногоон лаб” платформ нь байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлийн санаачилгууд, ногоон төслүүдийг дэмжин ажилладаг бөгөөд энэ хүрээнд "Steppe Action Agenda" (Тал хээрийн төлөвлөгөө) стратегийн төслүүдийн саналуудыг бүртгэх үйл явцыг өөрийн платформ болон мэдээллийн сувгуудаараа дамжуулан албан ёсоор дэмжиж, хамтран ажиллаж байна.
Төслийн үндсэн тэргүүлэх чиглэлүүд: Ирүүлэх төсөл нь гурван үндсэн санаачилгын аль нэгэнд хамаарсан байх шаардлагатай ажээ. Тодруулбал,
- Бэлчээрийн тэргүүлэх санаачилга (Rangeland Flagship Initiative)
- Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга (Water–Land Nexus Initiative)
- Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц санаачилга (Nature-based Solutions for Sustainable Infrastructure Initiative) юм.
Төслийн саналыг зөвхөн англи хэлээр бөглөх бөгөөд сонгогдсон төслийн саналуудыг COP17-ийн албан ёсны цахим хуудсанд (https://unccdcop17.org/) байршуулж, боломжит хөрөнгө оруулагчид болон доноруудад танилцуулах аж. Ирүүлсэн төслүүдэд СOP17 ажлын алба болон “Үндэсний ногоон лаб”-аас ямар нэг санхүүгийн, техникийн болон бусад дэмжлэгийг үзүүлэх үүрэг хүлээхгүй гэдгийг анхаарууллаа. Харин төслийн саналуудыг нэгтгэж, COP17 цахим хуудсаар байршуулах зорилгоор хүлээн авч байгаа юм. Төслийн санал илгээх нь санхүүжилтийн шууд баталгаа болохгүй гэдгийг мэргэжилтнүүд анхаарууллаа.
Төслийг энэ сарын 17-ныг дуустал хүлээн авах ба www.grants.mnlf.org/login линкээр орж бүртгэл үүсгэн “Steppe Action Agenda” хөтөлбөрийг сонгон төслийн өргөдлийг бөглөн хүсэлтийг илгээнэ. Дээрх урилгатай холбоотой асууж, тодруулах зүйл байвал COP17 ажлын албаны утас: 77003773, www.policy@unccdcop17.org болон www.info@nationalgreenlab.org хаягаар хандах боломжтой.
Ташрамд дурдахад, “Үндэсний ногоон лаб”-аас өмнө “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”-ын хүрээнд зарласан шалгаруулалтад төсөл ирүүлсэн бол дахин төслийн санал ирүүлэх шаардлагагүй. Уг төслийн саналуудыг төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудаас зөвшөөрөл авсны үндсэнд СOP17 хурлын ажлын албанд хүргүүлнэ.
Facebook
Twitter
Youtube


Шадар сайд Н.Номтойбаяр: Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо
“Бие биедээ тусах гэрэл” Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан медиа арт үзэсгэлэнгийн нээлт боллоо
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа өнөөдөр төв талбайд болно
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа
АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Филиппин Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.gif)

Сэтгэгдэл бичих