АМНАТ-ийг олон улсын жишигт хүргэж, гацсан төслүүдийг эхлүүлэхийг зорьж байна


6-р сарын 5
9 цаг 50 минут
     Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж буйтай холбогдуулан /2026.06.04/мэдээлэл өглөө. Энэхүү хуулийг 1994 онд батлагдсан цагаас хойш 1997, 2006 онд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд 20 жилийн турш том хэмжээний өөрчлөлт ороогүй болохыг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд дурдлаа. Түүний хэлснээр салбарын яамнаас Хуульзүй, дотоод хэргийн яамтай хамтран Ашигт малтмалын тухай хуульд дүн шинжилгээ явуулахад нийт 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдэл байжээ. Үүний зэрэгцээ Улсын Их Хурал 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа "байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмний мэдэлд байх, өгөөжийн дийлэнх нь иргэдэд ногдох эрхзүйн үндсийг хуулиар тогтооно" гэж заасан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуультай бусад хууль, тогтоомжийг нийцүүлэх тухай 2020 оны 2 дугаар тогтоол батлагдаж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг тухайн үеийн Засгийн газарт даалгасан нь хэрэгжээгүй тул өнөөдөр хуульд өөрчлөлт оруулах шаардлага үндэслэлийг бий болгосныг тайлбарлав.
Олон жил яригдсан ч өнөөдөр бодитоор ажил хэрэг болж буй Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас боловсруулж, хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлгүүдийг өрнүүлж санал авсан байна. Хэрэвзээ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-аар батлагдвал гацаанд орсон 20 гаруй зэсийн орд ашиглах төсөл урагшилж 60 мянга гаруй ажлын байрыг шинээр бий болгох, хариуцлагатай уул уурхай бодитоор ажил хэрэг болж, татварын суурь тэлж, улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэж, уул уурхайн орлогоос орон нутагт хуваарилах орлого нэмэгдсэнээр орон нутаг дахь эдийн засаг, нийгмийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зохицуулалтуудыг тусгасан болохыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв яриандаа онцлов.
Тэрбээр “Бид бүхэн уул уурхайн нөхөн сэргээлт хаалт, хариуцлагыг өндөржүүлэх зохицуулалтыг тусгасан. Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн техник, хөрөнгийн хүчээр 100 хувийн биологийн болон техникийн нөхөн сэргээлтээ хийнэ. Төсөл хэрэгжих хугацааны 2/3-т 100 хувь нөхөн сэргээлтийн баталгаа буюу хариуцлагын төлбөрийг байршуулж нөхөн сэргээлт хийсний үндсэн дээр төлбөрөө авах зохицуулалтыг тусгасан. Үндсэндээ Монгол Улсад тогтвортой, хариуцлагатай уул уурхай бий болох боломж нь бий болно” гэлээ. Үргэлжлүүлэн “Бид бүхэн зэсийн АМНАТ-ийг 10 хувь дотор хүргэж олон улсын жишигт нийцүүлснээр томоохон төслүүд урагшилна.
Ингэснээр 2010 оноос хойш хайгуулын ажил хийж, орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж батлуулсан 20 гаруй төсөл хэрэгжиж, Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой гэсэн хоёр том ордоос төвлөрүүлж буй АМНАТ-ийн 1.6 их наядын орлогыг богино хугацаанд 2.2 их наядад хүргэх боломжтой. Улмаар эдгээр 20 гаруй төсөл хэрэгжсэнээр 60 мянган ажлын байр бий болно. Өөрөөр хэлбэл Монголчууд хоёр дахин өндөр цалинтай 60 мянган ажлын байр бий болох нөхцөлийг бий болгох өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд оруулж байна гэж ойлгож болно” гэлээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Усны эрүүл ахуй-үндэсний аюулгүй байдал” сэдвээр бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэв32 минут 32 секундын өмнөӨнөөдрөөс скүүтер, мопед, суроныг түр хориглолоо38 минут 54 секундын өмнөЗагас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ50 минут 24 секундын өмнөУлсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг баталж, хуулийн төслүүдийг дэмжлээ56 минут 43 секундын өмнөНийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв59 минут 58 секундын өмнөАМНАТ-ийг олон улсын жишигт хүргэж, гацсан төслүүдийг эхлүүлэхийг зорьж байна1 цаг 4 минутын өмнө“Тал хээрийн төлөвлөгөө-COP17” төслийн санал хүлээн авч эхэллээ1 цаг 9 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан1 цаг 51 минутын өмнөГ.Занданшатар: Шатар ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт орно6 сар 4. 18:23Улаанбаатар хот БНСВУ-ын Нинь Бинь мужтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ6 сар 4. 18:11Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ6 сар 4. 17:36Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх бэлтгэж ажил хийгдэж байна6 сар 4. 17:31Д.Сүхбаатарын талбайд 1000 шатарчны нээлттэй тэмцээн болж байна6 сар 4. 17:27Ойн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 4. 17:23Цаг уурын байгууллагын техник, хүний нөөцийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ6 сар 4. 17:20Маргааш СХД-ийн буудлаас 21-ийн уулзвар хүртэл замыг хэсэгчлэн хаана6 сар 4. 17:17Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа6 сар 4. 17:12Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа6 сар 4. 14:23Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо6 сар 4. 14:18“Буузан тоглоом”, “Цэлцэгнүүр тоглоом”-оор тоглосон хүүхдүүдийн нүүр, ам хавджээ6 сар 4. 14:15Б.Ган-Очир: Авлигын музей байгуулахаар болсон6 сар 4. 13:09Фото сурвалжилга: “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна6 сар 4. 13:04ТБХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ6 сар 4. 12:11“Бие биедээ тусах гэрэл” Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан медиа арт үзэсгэлэнгийн нээлт боллоо6 сар 4. 12:07Нийслэлийн Онцгой комиссын 2026 оны анхдугаар хуралдаан боллоо6 сар 4. 12:04Азийн хөгжлийн банктай онцгой байдлын салбар, эдийн засгийн тусгай бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ6 сар 4. 11:59Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална6 сар 4. 10:29Оюутолгойн хэлэлцээ: О.Батнайрамдал VS Г.Дамдинням6 сар 4. 10:27Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ6 сар 4. 10:21“Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 онтой харьцуулахад 15 хувиар өсжээ6 сар 4. 10:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.