Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.05/ Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Б.Жаргалан нараас Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Үндсэн хуульд өмчийн эрхийг хамгаалахтай холбоотой олон заалтууд байдаг ч үүнийг салбарын хуулиудаар янз бүрээр тайлбарлан бизнесийн эрх чөлөөг хумьж, өмчид халдах зэрэг олон асуудал гарч байгааг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл хэлэв. Иймд Үндсэн хуулийн үзэл санааг дэлгэрүүлэх, эдийн засгийн эрх чөлөөнд ямар тохиолдолд хязгаарлалт тогтоож болох, түүнийг хэрхэн хамгаалах зэрэг нарийвчилсан механизмыг бий болгох зорилготойгоор уг хуулийн төслийг боловсруулсан гэлээ.
Хуулийн төсөлд эдийн засгийн харилцааны эрх зүйн суурийг цэгцлэх, Үндсэн хуулийн зарчмыг бодит агуулгаар баталгаажуулах хүрээнд зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, хууль ёсоор олж авсан өмчийн халдашгүй, дархан байдлыг баталгаажуулж, түүнд зөвхөн нийтийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн, шүүхийн шийдвэр, зах зээлийн бодит үнээр урьдчилан олгосон нөхөн олговортойгоор халдах нарийвчилсан журмыг тогтоох, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан татварын болон бусад хууль тогтоомжийг буцаан хэрэглэхийг хориглож, эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах зохицуулалтыг тусгажээ.
Мөн талууд сайн дурын үндсэн дээр байгуулсан гэрээний эрх чөлөөг төр хүндэтгэх, түүний биелэлтийг шударга, хараат бус шүүхээр хамгаалах баталгааг бий болгох, хуулиар хориглоогүй аливаа аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх эрхийг баталгаажуулж, шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх үүргийг төрд хүлээлгэх, эдийн засгийн суурь эрхийг зөвхөн Үндсэн хуульд заасан нийтийн эрх ашгийн үүднээс, хуулиар зайлшгүй шаардлагатай, хамгийн бага хэмжээнд хязгаарлах зарчмыг тодорхойлох зохицуулалтуудыг тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Facebook
Twitter
Youtube


Шадар сайд Н.Номтойбаяр: Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо
COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа
АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Филиппин Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д тус тус өргөн мэдүүлнэ
Эйч эс эйч эс ХХК, Атилла гоулд ххк, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоолоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна
"Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е-business)"-ийн 2.0 хувилбарыг нэвтрүүлнэ.gif)

Сэтгэгдэл бичих