Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг төрийн элч төлөөлөгчийн тэргүүнээр томилсон нь анхны тохиолдол уу?


6-р сарын 5
15 цаг 31 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг Их Богд хайрханы тахилга ёслолд төрийн элч төлөөлөгчийн тэргүүнээр томилсон нь анхаарал татсан үйл явдал боллоо.

Төрийн тахилгат хайрханы тэнгэрийг тайх ёслол 5 жилд нэг удаа болдог уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Баянхонгор аймгийн Богд, Жинст, Баянговь, Баянлиг сумын нутагт орших Их Богд хайрханы тахилга ёслол боллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Г.Занданшатарыг яагаад энэхүү тахилга ёслолд төрийн элч төлөөлөгчийн тэргүүнээр томилох зарлиг гаргав. Төрийн элч томилох нь шинэ зүйл биш ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг томилсон нь анхаарал татаж байна. Төрийн тахилгат уул, овооны тэнгэрийг тайх ёслол үйлдэх тухай холбогдох журамд Ерөнхийлөгч энэхүү ёслолд оролцох боломжгүй бол төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн, аль эсвэл сайдаас доошгүй албан тушаалтныг төрийн элч төлөөлөгчийн тэргүүнээр томилдог аж. Төрийн элч төлөөлөгчийн тэргүүн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт, төрийн бэлгэдлийг өргөн барих үүрэг гүйцэтгэдэг юм байна. Г.Занданшатарыг төрийн элч төлөөлөгчийн тэргүүнээр томилсон нь анхны тохиолдол биш. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа 2017 онд тахилгад оролцох төрийн элчийг томилж байсан бол Ц.Нямдоржийг 2021 онд Ханхөхий уулын тахилгад төрийн элч төлөөлөгчийн тэргүүнээр томилж байжээ.

 Ж.Энх



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Баталгаагүй линк, холбоос дээр дарж банкны мэдээллээ бүү оруул42 минут 22 секундын өмнөБНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав45 минут 52 секундын өмнөӨнөөдөр Дэлхийн байгаль орчны өдөр52 минут 36 секундын өмнөЕрөнхий сайд асан Г.Занданшатарыг төрийн элч төлөөлөгчийн тэргүүнээр томилсон нь анхны тохиолдол уу?59 минут 40 секундын өмнөХурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг 5 дахин нэмэгдүүллээ2 цаг 24 минутын өмнөЖ.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан, сонсгол хийнэ3 цаг 55 минутын өмнөЭдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв4 цаг 11 минутын өмнөДулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина4 цаг 14 минутын өмнө“Усны эрүүл ахуй-үндэсний аюулгүй байдал” сэдвээр бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэв6 цаг 11 минутын өмнөӨнөөдрөөс скүүтер, мопед, суроныг түр хориглолоо6 цаг 17 минутын өмнөЗагас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ6 цаг 29 минутын өмнөУлсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг баталж, хуулийн төслүүдийг дэмжлээ6 цаг 35 минутын өмнөНийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 цаг 38 минутын өмнөАМНАТ-ийг олон улсын жишигт хүргэж, гацсан төслүүдийг эхлүүлэхийг зорьж байна6 цаг 42 минутын өмнө“Тал хээрийн төлөвлөгөө-COP17” төслийн санал хүлээн авч эхэллээ6 цаг 46 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан7 цаг 28 минутын өмнөГ.Занданшатар: Шатар ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт орно6 сар 4. 18:23Улаанбаатар хот БНСВУ-ын Нинь Бинь мужтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ6 сар 4. 18:11Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ6 сар 4. 17:36Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх бэлтгэж ажил хийгдэж байна6 сар 4. 17:31Д.Сүхбаатарын талбайд 1000 шатарчны нээлттэй тэмцээн болж байна6 сар 4. 17:27Ойн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 4. 17:23Цаг уурын байгууллагын техник, хүний нөөцийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ6 сар 4. 17:20Маргааш СХД-ийн буудлаас 21-ийн уулзвар хүртэл замыг хэсэгчлэн хаана6 сар 4. 17:17Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа6 сар 4. 17:12Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа6 сар 4. 14:23Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо6 сар 4. 14:18“Буузан тоглоом”, “Цэлцэгнүүр тоглоом”-оор тоглосон хүүхдүүдийн нүүр, ам хавджээ6 сар 4. 14:15Б.Ган-Очир: Авлигын музей байгуулахаар болсон6 сар 4. 13:09Фото сурвалжилга: “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна6 сар 4. 13:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.