Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Тайландын Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чатчай Вирияавэжакул Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Элчин сайд Чатчай Вирияавэжакул-ыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Талууд найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, аялал жуулчлал, соёл, урлагаар дамжуулан ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх талаар санал солилцлоо.
Элчин сайд Чатчай Вирияавэжакул уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй ажиллахаа илэрхийлэв. Тайландын Хаант Улс нь манай улсын Зүүн өмнөд Ази дахь чухал түнш, АСЕАН-ы гишүүн орны нэг. Монгол Улс, Тайландын Хаант Улс 1974 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.
Facebook
Twitter
Youtube


Шадар сайд Н.Номтойбаяр: Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо
COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа
АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Филиппин Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д тус тус өргөн мэдүүлнэ
Эйч эс эйч эс ХХК, Атилла гоулд ххк, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоолоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна
"Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е-business)"-ийн 2.0 хувилбарыг нэвтрүүлнэ.gif)

Сэтгэгдэл бичих