Азийн Шатрын Холбооны Академийн Монгол дахь салбарын нээлт өнөөдөр болох бөгөөд энэ үеэр шилдэг мастеруудын түргэн тоглолтын тойргийн тэмцээн зохион байгуулагдахаар болжээ.
Тус тэмцээнд гавьяат тамирчин, Монголын анхны Их мастер Б.Хатанбаатар, гавьяат тамирчин, Их мастер Ц.Батчулуун, ОХУ-ын Их мастер, саяхан болж өнгөрсөн 21 дэх Ази тивийн АШТ-ий хүрэл медальт Цыдыпов Жамсаран, Монгол Улсын 33 дахь аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУМ М.Амилал, Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер Т.Мөнхзул, ОХУ-ын мастер Филипп Рудовский болон тус академийн шилдэг сурагдын нэг А.Мичид нар оролцох юм байна. Тэмцээнийг тус академийн үүсгэн байгуулагч гавьяат тамирчин, Их мастер А.Энхтуул зохион байгуулах юм байна. “ACFA Invitational” түргэн тоглолтын тэмцээнд оролцох тамирчдад амжилт хүсье.
Facebook
Twitter
Youtube


Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт өнөөдөр эхэллээ
Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түтгэлзүүлсэн гэв
И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэллээ
Олимпийн эрх олгох ширээний теннисний Олон улсын тэмцээн Монголд болно
"Chinggis open-2026" тэмцээнд 430 гаруй шатарчин цэц мэргэнээ сорилоо
Монгол хүн анх удаа NBA-д данстай боллоо

Сэтгэгдэл бичих