“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрийн зочны лекц, панел хэлэлцүүлгийн үе шат эхэллээ


6-р сарын 8
10 цаг 06 минут

     Монголын хэвлэлийн зөвлөлийн ёс зүйн хорооны гишүүн, шилдэг нийтлэлчдийн baabar.mn клубын нийтлэлч, жендэрийн элч сэтгүүлч Э.Энэрэл (2026.06.06) улс төрийн сэтгүүлзүйгээр мэргэшиж буй залуу сэтгүүлчдэд тэгш байдал, үл ялгаварлан гадуурхах, тэр дундаа хүйсээр ялгаварлахгүй байх жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн тухай лекц уншлаа.

Залуу сэтгүүлчдийн парламентын боловсролыг дээшлүүлж, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх “Сэтгүүл зүйн лаборатори: Парламентын ардчиллыг бэхжүүлье” хөтөлбөрийн зочин илтгэгч тэрбээр хэвшмэл ойлголтоос ангид байх, ялгаварлахгүй, эх сурвалждаа ижил тэгш, шударга хандах нь сэтгүүл зүйн чанар, ёс зүйн илэрхийлэл болдгийг онцолсон юм. Сүүлийн зургаан жилд Монголын хэвлэлийн зөвлөлд ирсэн 400 орчим гомдлын 70 орчим хувь нь ялгаварлан гадуурхалт, хэвшмэл хандлагыг дэвэргэсэн, хохирогчийг хамгаалаагүй, хувийн нууцыг хүндэтгээгүй, хүүхдийн эрхийг зөрчсөн ёс зүйн алдаатай холбоотой байсныг тэрбээр хэлж, хүний эрх, тэгш байдалд мэдрэмжтэй хандах асуудал сэтгүүл зүйд тулгамдсан асуудал болж буйг баримт, судалгаатайгаар танилцуулав.

Улсын Их Хурлын Тамгын газраас “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллага (ТББ)-тай хамтран явуулж буй энэ хөтөлбөр залуу сэтгүүлчдэд зориулсан хоёр дахь удаагийн хөтөлбөр юм. Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх хоёр өдрийн танхимын сургалтаар өнгөрөгч сарын 23-ны өдөр эхэлсэн энэ хөтөлбөрийн хоёр дахь үе шат буюу үндсэн хуулийн болон парламентын эрх зүй, сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны шилдэг мэргэжилтнүүдийн оролцоотой явуулах зочны лекц, панел хэлэлцүүлгийн үе шат өнөөдөр ийнхүү эхэлж буй юм.

Зочны лекцийн дараа tsahiur.mn, graph.mn, uih.mn сайтын сэтгүүлч Б.Уянга, Г.Энэбиш, Г.Батзаяа нар удирдан, парламентын үйл ажиллагааг хэрхэн сурвалжлах, Монгол Улсын Их Хурлын бүтэц, хууль тогтоох үйл ажиллагааны үе шат, дэг, онцлогтой хэрхэн уялдаатай ажиллах талаар панел хэлэлцүүлэг явууллаа. Лаборатори хөтөлбөрт оролцож байгаа 25 залуу сэтгүүлч манай улсын хэвлэл мэдээллийн нөлөө бүхий хэрэгслүүдэд ажиллаж байгаа шинэ үеийн төлөөлөл учир парламентын болон улс төрийн сэтгүүл зүйн онцлог, мэдээлэл олж авах, түүнийгээ боловсруулах, мэдээлэх талаар илэн далангүй санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслаа44 минут 54 секундын өмнөАлба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ47 минут 28 секундын өмнөХотын дарга Б.Пүрэвдагва үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов54 минут 33 секундын өмнө“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрийн зочны лекц, панел хэлэлцүүлгийн үе шат эхэллээ58 минут 53 секундын өмнөАзийн Шатрын Холбооны Академийн Монгол дахь салбарын нээлт болно1 цаг 53 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.08-06.122 цаг 1 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан2 цаг 8 минутын өмнөХөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийж, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг дэмжлээ6 сар 6. 8:58Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна6 сар 5. 19:08Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ6 сар 5. 19:03Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо6 сар 5. 18:59Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, төрийн үйлчилгээний шинэ стандартуудыг нэвтрүүлнэ6 сар 5. 17:07Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа6 сар 5. 17:04Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа6 сар 5. 17:00Баталгаагүй линк, холбоос дээр дарж банкны мэдээллээ бүү оруул6 сар 5. 15:49БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав6 сар 5. 15:45Өнөөдөр Дэлхийн байгаль орчны өдөр6 сар 5. 15:39Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг төрийн элч төлөөлөгчийн тэргүүнээр томилсон нь анхны тохиолдол уу?6 сар 5. 15:31Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг 5 дахин нэмэгдүүллээ6 сар 5. 14:07Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан, сонсгол хийнэ6 сар 5. 12:36Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 5. 12:21Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина6 сар 5. 12:18“Усны эрүүл ахуй-үндэсний аюулгүй байдал” сэдвээр бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэв6 сар 5. 10:21Өнөөдрөөс скүүтер, мопед, суроныг түр хориглолоо6 сар 5. 10:14Загас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ6 сар 5. 10:03Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг баталж, хуулийн төслүүдийг дэмжлээ6 сар 5. 9:57Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 5. 9:53АМНАТ-ийг олон улсын жишигт хүргэж, гацсан төслүүдийг эхлүүлэхийг зорьж байна6 сар 5. 9:50“Тал хээрийн төлөвлөгөө-COP17” төслийн санал хүлээн авч эхэллээ6 сар 5. 9:45Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан6 сар 5. 9:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.