Хотын дарга Б.Пүрэвдагва үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов


6-р сарын 8
10 цаг 10 минут

     НИТХ-ын дарга Д.Ихбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаны хүмүүс Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Коёо таун, шинэ гүүр, НОЦ ХХК орчимд үерийн эрсдэл ихтэй байршил дахь үерийн хамгаалалтын барилга байгууламжуудын нөхцөл байдалтай танилцаж, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллалаа. Түүнчлэн нийслэлийн Аврах ангийн үйл ажиллагаа, үерийн эрсдэлд бэлэн байх ажлын явцтай танилцав.

2026 онд нийслэлийн хэмжээнд олон жилийн дунджаас их хур тунадас орох төлөвтэй байгааг ус, цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Тодруулбал, зургаадугаар сарын сүүлээс наймдугаар сарыг дуустал хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа юм. Тиймээс гэнэтийн үерийн аюулаас сэргийлэх богино болон урт хугацааны төлөвлөгөөний дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газраас хариу арга хэмжээ авч ажиллаж байна. 

Нийслэлийн хэмжээнд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангах, үерийн хамгаалалтын далан байгууламж, борооны ус зайлуулах шугамыг нэмэгдүүлэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үүрэг болголоо.

Нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах алба болон тусгай мэргэжлийн ангиудад 622 ажилтан үүрэг гүйцэтгэж байна. Есөн дүүргийн хэмжээнд 93 мэргэжлийн анги, 32 сайн дурын хэсэг бэлэн байдалд ажиллаж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Г.Галбадрах “Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 15-ны хооронд гол усны завьт эргүүл ажиллуулна. Мөн зургаадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд “Усыг бүү бас” нөлөөллийн аяныг хэрэгжүүлнэ. Үерийн хамгаалалтын инженерийн байгууламжийн үзлэг шалгалтыг эхлүүлсэн бөгөөд долоодугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулна” гэлээ.

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын барилга байгууламжуудын 70 хувийн насжилт дууссан. Борооны ус зайлуулах гол коллектор шугамуудын дийлэнх нь 1990 оноос өмнө хийгдсэн. Улаанбаатар хотын зургаан дүүргийн хэмжээнд 2025 оны байдлаар нийт 103 байршилд нийтийн эзэмшлийн зам талбай болон орон сууцны гадна талбайд борооны ус тогтдог байна.

Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Энэ жил Сэлбэ, Дунд голын үерийн эрсдэл өндөр байна. Иймд Сэлбэ сэргэлт төслийн хүрээнд үерийн далан байгууламж барьсан. Сэлбэ сэргэлт төсөл, Сэлбэ голын үерийн ус хуримтлуулах усан сан барих зэрэг томоохон төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн урсгалд саад болж буй байршилд газар чөлөөлөлт хийх, шугам сүлжээний ашиглалтыг сайжруулж байгаа” гэдгийг онцоллоо.

Үерийн эрсдэлээс сэргийлэх чиглэлээр нийслэлээс дараах ажлуудыг хэрэгжүүлж байна.

2023 онд 4 байршилд 1.30 км шугам, 998 орчим худгийн засвар

2024 онд 16 байршилд 3.80 км шугам, 580 орчим худгийн засвар

2025 онд 12 байршилд 6.20 км шугам, 4 байршилд 364 метр шугамын засвар, 1013 ширхэг худгийн засвар

2024 онд УБЗАА-ны захиалгаар ус тогтдог 24 байршилд борооны ус зайлуулах шугамын зураг төсөл батлан, ажлыг үе шаттай гүйцэтгэж байна.

2026 онд 16 байршилд 8.2 км борооны ус зайлуулах шугам угсарч байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслаа44 минут 45 секундын өмнөАлба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ47 минут 19 секундын өмнөХотын дарга Б.Пүрэвдагва үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов54 минут 24 секундын өмнө“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрийн зочны лекц, панел хэлэлцүүлгийн үе шат эхэллээ58 минут 44 секундын өмнөАзийн Шатрын Холбооны Академийн Монгол дахь салбарын нээлт болно1 цаг 53 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.08-06.122 цаг 1 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан2 цаг 8 минутын өмнөХөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийж, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг дэмжлээ6 сар 6. 8:58Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна6 сар 5. 19:08Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ6 сар 5. 19:03Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо6 сар 5. 18:59Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, төрийн үйлчилгээний шинэ стандартуудыг нэвтрүүлнэ6 сар 5. 17:07Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа6 сар 5. 17:04Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа6 сар 5. 17:00Баталгаагүй линк, холбоос дээр дарж банкны мэдээллээ бүү оруул6 сар 5. 15:49БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав6 сар 5. 15:45Өнөөдөр Дэлхийн байгаль орчны өдөр6 сар 5. 15:39Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг төрийн элч төлөөлөгчийн тэргүүнээр томилсон нь анхны тохиолдол уу?6 сар 5. 15:31Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг 5 дахин нэмэгдүүллээ6 сар 5. 14:07Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан, сонсгол хийнэ6 сар 5. 12:36Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 5. 12:21Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина6 сар 5. 12:18“Усны эрүүл ахуй-үндэсний аюулгүй байдал” сэдвээр бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэв6 сар 5. 10:21Өнөөдрөөс скүүтер, мопед, суроныг түр хориглолоо6 сар 5. 10:14Загас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ6 сар 5. 10:03Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг баталж, хуулийн төслүүдийг дэмжлээ6 сар 5. 9:57Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 5. 9:53АМНАТ-ийг олон улсын жишигт хүргэж, гацсан төслүүдийг эхлүүлэхийг зорьж байна6 сар 5. 9:50“Тал хээрийн төлөвлөгөө-COP17” төслийн санал хүлээн авч эхэллээ6 сар 5. 9:45Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан6 сар 5. 9:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.