COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслаа


6-р сарын 8
10 цаг 20 минут

      Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)”-ыг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. Хурлын бэлтгэл ажлын явцтай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр танилцлаа.

Өнөөдрийн байдлаар COP17 хурлын цахилгаан, ус хангамж, ариутгах татуургын угсралт, шилэн кабель холболтын ажил бүрэн дууссан. Авто зам, зогсоолын байгууламж барих нийт ажил 80 хувьтай үргэлжилж, баруун зогсоолын өнгө хучилтыг хийж байна. Дугуйн замын нийт ажлын гүйцэтгэл 98 хувьтай, гадна тохижилтын ажлын хүрээнд 100 ширхэг модыг шилжүүлэн суулгах, есөн нэр төрлийн 4500 мод тарих ажлыг гүйцэтгэж байна.

Нийслэлээс хариуцаж байгаа ажлын хүрээнд COP17 хурлын 12 түр байгууламжийн угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр Франц улсад төвтэй “GL Events Live” компани, туслан гүйцэтгэгчээр “НБИК” болон ” LIRI групп” компани ажиллаж, гадна барилга угсралтын ажлыг дууслаа. Эдгээр байгууламжийг Талуудын бага хурлын нэгдсэн хуралдаан, албан ёсны хэлэлцээ, сайд нарын болон өндөр түвшний уулзалт, бүс нутгийн болон хороодын хуралдаан, зэрэгцээ арга хэмжээ, хэвлэл мэдээлэл, үзэсгэлэн, оролцогчдын хоол хүнс болон үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулахад ашиглах юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Талуудын 17 дугаар Бага хурал нь дэлхийн газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бодлого, шийдвэрийг хэлэлцдэг өндөр түвшний олон улсын форум болохыг онцоллоо. Тус бага хуралд 196 орны 8000-10 мянга орчим зочид, төлөөлөгч оролцох төлөвтэй байна.

COP17 хурал нь зөвхөн Засгийн газруудын хэлэлцээ төдийгүй шинжлэх ухаан, бодлого, бизнес, иргэний нийгмийн хамтын оролцоонд суурилсан дэлхийн хэмжээний олон талт платформ болж, газрын доройтол, бэлчээрийн тогтвортой менежмент, усны нөөцийн хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд суурилсан шийдлүүдийг хэлэлцэх өргөн цар хүрээтэй, цогц арга хэмжээ болохоор төлөвлөгдөж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"Youth for Water Festival” арга хэмжээг зохион байгууллаа1 цаг 1 минутын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Петербургийн олон улсын эдийн засгийн XXIX чуулга уулзалтад оролцож байна1 цаг 6 минутын өмнө“Ногоон орон сууц” төслийн хүрээнд бодлого, стандарт шинэчлэлийн хэлэлцүүлэг боллоо1 цаг 14 минутын өмнөУлсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ2 цаг 29 минутын өмнөЭмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдээс авто зогсоолын төлбөр авахгүй2 цаг 33 минутын өмнөГол усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна2 цаг 40 минутын өмнөМонголын циркчид Хүрэл цом авчээ2 цаг 45 минутын өмнөCOP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслаа5 цаг 8 минутын өмнөАлба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ5 цаг 11 минутын өмнөХотын дарга Б.Пүрэвдагва үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов5 цаг 18 минутын өмнө“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрийн зочны лекц, панел хэлэлцүүлгийн үе шат эхэллээ5 цаг 22 минутын өмнөАзийн Шатрын Холбооны Академийн Монгол дахь салбарын нээлт болно6 цаг 16 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.08-06.126 цаг 24 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан6 цаг 31 минутын өмнөХөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийж, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг дэмжлээ6 сар 6. 8:58Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна6 сар 5. 19:08Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ6 сар 5. 19:03Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо6 сар 5. 18:59Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, төрийн үйлчилгээний шинэ стандартуудыг нэвтрүүлнэ6 сар 5. 17:07Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа6 сар 5. 17:04Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа6 сар 5. 17:00Баталгаагүй линк, холбоос дээр дарж банкны мэдээллээ бүү оруул6 сар 5. 15:49БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав6 сар 5. 15:45Өнөөдөр Дэлхийн байгаль орчны өдөр6 сар 5. 15:39Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг төрийн элч төлөөлөгчийн тэргүүнээр томилсон нь анхны тохиолдол уу?6 сар 5. 15:31Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг 5 дахин нэмэгдүүллээ6 сар 5. 14:07Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан, сонсгол хийнэ6 сар 5. 12:36Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 5. 12:21Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина6 сар 5. 12:18“Усны эрүүл ахуй-үндэсний аюулгүй байдал” сэдвээр бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэв6 сар 5. 10:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.