Улаанбаатар хотод автомашины зогсоол хүрэлцээгүй байгаа энэ үед Эрүүл мэндийн яамнаас тус яамны харьяа төрөлжсөн нарийн мэргэжлийн болон нийслэлийн харьяа эмнэлгүүдийн зогсоолыг эмнэлгээр үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй болгохоор ажиллаж байна.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар "Эмнэлгийн зогсоолыг нээлттэй орхивол ойролцоох орон сууцны оршин суугчид машинаа тавих бөгөөд эмнэлэгт үзүүлэхээр яарч сандарсан иргэд машинаа байрлуулах зогсоолгүй болдог.
Уг асуудлыг шийдэхийн тулд цахим бүртгэлийн системийг нэвтрүүлэхээр судалж байгаа. Эмнэлгийн зогсоол руу нэвтрэхдээ автомашины улсын дугаараа таниулж, цагаа бүртгүүлнэ. Гарахдаа тухайн эмнэлэгт үзүүлснийг нотлох баримтыг уншуулбал төлбөр тооцохгүй. Гэхдээ эхний 2-3 цаг үнэ төлбөргүй байх агаад тодорхой цагийн хязгаар тогтоох зохицуулалтыг ойрын үед нэвтрүүлэхээр ажиллаж байна" гэв.
Facebook
Twitter
Youtube


Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Нэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орно
Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
Нөмрөгийн Соёлз, Галстай, Цэцэгт, Зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа
Зохиомол түгжрэл үүсгэж байгаа ШТС-уудын газрын зөвшөөрлийг цуцална
Нийслэл хотын 387 жилийн ой өнөөдөр тохиож байна

Сэтгэгдэл бичих