Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ


6-р сарын 8
12 цаг 59 минут

      Прокурорын байгууллага 2026 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45,412 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан.

Дээрх хугацаанд 1,074 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 797 хэрэг шинээр нээж, 329 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 124, Өмчлөх эрхийн эсрэг 107, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 50, Хүний амьд явах эрхийн эсрэг 11, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг болон Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус бүр 8, Авлигын эсрэг гэмт  хэрэг 4, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 2, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг, Соёлын өвийн эсрэг тус бүр 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс тодруулбал:

- Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэн Ch V нь... аймгийн нутаг дэвсгэрт хилийн шалган нэвтрүүлэх боомтгүй газраар 2026 оны 2 дугаар сарын 22-ны өдөр нууцаар, зохих баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр нэвтрэн Бүгд Найрамдах Хяmад Ард Улс руу нэвтэрсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд;

- Д.А нь 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Замын-Үүдийн авто замын боомтоор Г.Д-тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн түүний эзэмшиж байсан тээврийн хэрэгсэлд нуугдан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 (Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх)-т зааснаар, яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд;

- Э.Б нь 2025 оны 8 дугаар сард НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан  хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- У.М нь 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар тээврийн хэрэгсэлдээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Г.С нь 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ3 цаг 57 минутын өмнө2.7 тэрбум төгрөгийн хахуулийн хэргийг шүүхэд шилжүүллээ4 цаг 6 минутын өмнөИргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа4 цаг 13 минутын өмнөАТГ: Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав5 цаг 43 минутын өмнө“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ5 цаг 49 минутын өмнөХотын дарга Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа5 цаг 55 минутын өмнөБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 37 асуудлыг хэлэлцэн, 14 хууль, 7 тогтоол батлуулжээ6 цаг 1 минутын өмнөЕрөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ6 цаг 58 минутын өмнөМэдэгдэл7 цаг 12 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан7 цаг 16 минутын өмнөЦэцэрлэгийн бүртгэл 2026.08.10-23 ний өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ7 сар 27. 17:23Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг7 сар 27. 15:47Даян аварга Б.Орхонбаярт холбогдох иргэний хэргийн талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг шүүх.мн дээр байршуулжээ7 сар 27. 14:42Нийгмийн даатгалын уламжлалт тогтолцоог шинэчилж, тэтгэврийн мөнгөн хуримтлалын ашиглагдаагүй үлдэгдлийг өвлүүлэх боломжтой боллоо7 сар 27. 14:38Ерөнхий сайд Н.Учрал Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа7 сар 27. 14:29Төрийн орон сууцанд хамрагдах иргэдийг цахимаар сонгон шалгаруулна7 сар 27. 14:24Орон нутагт санхүүгийн эрх мэдлийг олгож, Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавьдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ7 сар 27. 14:17Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо7 сар 27. 12:11Хууль зүй, дотоод хэргийн яамнаас игэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ7 сар 27. 12:06"Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор" өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүллээ7 сар 27. 10:40Шувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаана7 сар 27. 10:35Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан төслүүдийг зэрэглэлд хувааж, ангиллыг тодорхой болголоо7 сар 27. 10:32Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна7 сар 27. 10:27Алба хаагчид 14 иргэний амь насыг хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангалаа7 сар 27. 10:25Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ7 сар 27. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 сар 27. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан7 сар 27. 9:08Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй7 сар 24. 21:17Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ7 сар 24. 20:59Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлана7 сар 24. 20:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.