Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, JCI Progress салбар байгууллагын CleanUP төслийн санаачилгын хүрээнд НЗДТГ хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран “Youth for Water Festival” арга хэмжээг энэ сарын 6-ны өдөр зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр боловсрол, танин мэдэхүй, хөгжөөнт олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж, усны үнэ цэн, байгаль хамгааллын ач холбогдлыг хүүхэд, залуучууд, гэр бүлүүдэд таниуллаа. Тодруулбал, байгалийн нэн ховор амьтдыг танин мэдүүлэх үзэсгэлэн, мэдээллийн булан,
залуучуудад зориулсан хөгжөөнт тоглоом, интерактив хөтөлбөрүүд, шилдэг төсөл шалгаруулах уралдаан,
голын дэргэд иог хийх ач холбогдлыг сурталчилсан үйл ажиллагаа,
спорт машин сонирхогч залуучуудын саарал ус ашиглахыг уриалсан нөлөөллийн санаачилгыг хэрэгжүүллээ. Энэхүү фестивальд 252 гэр бүл, 450 орчим залуучууд оролцов.
“Youth for Water Festival” нь усны зөв хэрэглээ, байгальд ээлтэй дадлыг түгээхээс гадна залуучуудын оролцоо, хамтын ажиллагааг дэмжсэн ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.









Facebook
Twitter
Youtube


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ
Өнөр хорооллын арын авто замыг түр хаана
Шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн төрөлд 106 багийн 848 харваач өрсөлдөж, шилдгүүд шалгарав
Үер усны аюулаас сэргийлж, нийслэлийн Онцгой байдлын газрын 162 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Усархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна
311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна
Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Сэтгэгдэл бичих