Сэрэмжлүүлэг!


6-р сарын 8
16 цаг 14 минут
      Манай улсаас тус улсыг зорин ирэх иргэдийн урсгал хөдөлгөөн эрс нэмэгдэж, 2025 оны эцсийн байдлаар 27 мянгад хүрч гадаадын улс орнуудад ажиллаж амьдарч буй иргэдийнхээ тоогоор Австрали дахь монголчууд 3-рт бичигдэх хэмжээнд хүрчээ. Тэдгээрээс цөөнгүй иргэд маань Австралийн төрөл бүрийн бизнесийн салбарт аж ахуйн нэгж байгуулан үйл ажиллагаа явуулах, зам тээвэр, барилгын бүтээн байгуулалтанд гар бие оролцон хөдөлмөрлөх, боловсролын болон бусад чиглэлээр сурч мэдлэг боловсролоо дээшлүүлэх зэргээр бусдыгаа түүчээлэн сайн яваа билээ.
Гэвч сүүлийн үед бидний Австралийн хууль эрх зүйн талаарх мэдлэг ойлголт багатай атлаа аливаа сэжигтэй асуудалд хөнгөмсгөөр хандах, санамсар болгоомжгүйгээр хууль бус үйлдэлд татагдах, өөрийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй байх, олон нийтийн дунд бусадтай зөв зохистой харилцаж биеэ авч явах тал дээр онцгой анхаарах шаардлага улам бүр тулгамдаж байгааг харуулсан тохиолдлууд гарах боллоо.
Тухайлбал удаа дараа сэрэмжлүүлсээр байгаа хэдий ч хилээр нэвтрэх үедээ хориглосон, хязгаарласан эд зүйлс нууцаар авч зорчих, сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөт мансууруулах бодисын хэрэглээ, мөрийтэй тоглоомд уруу татагдах, дунд болон их дээд сургуулийн өсвөр насны хүүхэд, залуусын олон нийтийн дунд зохисгүй үйлдэл гаргах, гэр бүлийн хүрээнд үйлдэгдэх хүчирхийлэл болон бусад жигшим гэмт хэрэг, зөрчилд холбогдох зэргийг дурдаж болох юм.
Иймд Австралийн хууль тогтоомжийг сайтар сахин биелүүлэн, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос зайлсхийж, сэтгэл санаа, эрүүл мэнд, мөнгө санхүүгийн эрсдэлд орохоос өөрийгөө болон гэр бүл, найз нөхдөө сэргийлж, хүн бүр хичээж явахыг сэрэмжлүүлж байна.
“Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино” хэмээх ардынхаа зүйр үгийг санаж, чанд сахилга баттай байхыг уриалж байна.
Та бүхэн маань дор бүрнээ эх орон, элэг нэгтнээ бодож, сэтгэл зүрхэндээ тээж яваа хүсэл тэмүүлэл, зорьсон зорилгоо амжилттай биелүүлэхийн төлөө хичээгээрэй.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна2 минут 49 секундын өмнөӨнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 10:59Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 8:15Бельгийн Хаант Улсын хаан Филипп мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:09Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:07Чарльз хаан Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.