Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо


6-р сарын 8
16 цаг 28 минут

     “Эрчим хүчний салбарын цахим шилжилт, ухаалаг хэрэглээ” өдөрлөгт Ерөнхий сайд Н.Учрал оролцон, салбарын шинэчлэлт, шилжилт, чөлөөлөлтийн явцтай танилцаж аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзав.

Иргэн бүр эрчим хүчний хэрэглээгээ хянах, хэмнэх, удирдах боломж бүрдэж буйг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ. 

“Хэрэглэгчийн хяналт хамгийн шударга, хамгийн их хүч. Хэрэглэгчийг үйлдвэрлэгч болгох цахим шилжилт эхлүүлж байна. Энэ бол бодлогын эргэлт, салбарын цахим шилжилт юм” гэлээ. Мөн “Бусдаас гал гуйдаг импортын дарамт суларна. Хүлэмжийн хийн ялгарал буурна. Хамгийн чухал нь Монголд бүтээгдсэн үнэ цэнэ, Монгол Улсад үлдэх өгөөж нэмэгдэнэ. Эрчим хүчний шинэчлэл товчлуур дараад шийдэгдэхгүй.  Хариуцлага,  хөрөнгө оруулалт, шударга өрсөлдөөн хэрэгтэй. Иргэний оролцоо хэрэгтэй”-г Ерөнхий сайд онцлов. 

"ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭГЧ" аппликэйшн хэрэглэж, энэхүү шилжилтэд идэвхтэй оролцохыг Ерөнхий сайд уриалж байна. Цахилгаан дулааны үнэ нэмэхгүй, төлбөрөө төлөөгүй айлын цахилгааныг гэнэт таслахгүй, 2-3 хоногийн өмнөөс сануулж, хэзээ таслахыг нь мэдэгддэг болж байгаа гэв. 

Өнөөдөр хоёр түвшний ухаалаг шилжилтийг Эрчим хүчний зохицуулах хорооноос танилцуулсны эхнийх нь "ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭГЧ" аппликэйшн байсан бол хоёр дахь нь системийн түвшинд нэвтэрнэ. Ухаалаг эрчим хүчний тогтолцоо нь цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ болон хэрэглэгчдийн тоолуур, тоног төхөөрөмжийг дижитал технологиор холбож, эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний мэдээллийг бодит хугацаанд цуглуулан удирддаг систем юм. Ингэснээр эрчим хүчний эрэлт өсөх үед хэрэглээг оновчтой зохицуулах, ачааллыг тэнцвэржүүлэх, гэмтэл саатлыг түргэн илрүүлж засварлах, мөн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн нарны болон салхины эрчим хүчийг сүлжээнд үр ашигтай нийлүүлэх боломж бүрдэхийг салбарынхан өнөөдөр танилцууллаа. 

Булган, Хэнтий, Өвөрхангай, Говьсүмбэр, Дундговь аймагт нийтдээ  220 МВт нарны эх үүсвэр барих ажлыг сонгон шалгаруулж, ирэх өвлийн ид ачааллаас өмнө цахилгаан үйлдвэрлэж эхэлнэ. Мөн Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 23 суманд хуримтлууртай нарны станц барьж босгох ажил хувийн хэвшлийн санаачилга, хөрөнгө оруулалтаар эхлээд байна. 

Өдөрлөгийн үеэр хэрэглэгчийн цахим үйлчилгээний аппликэйшнийг туршиж, ухаалаг тоолуурын тооцоолол, ажиллах зарчмыг танилцуулав. Нарны панель, инвертер, эрчим хүч хуримтлуур, ногоон зээлийн нөхцөл, зээлжих явцын мэдээллийг иргэдэд өглөө.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна19 минут 40 секундын өмнөОлон улсын химийн 58 дугаар олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ22 минут 29 секундын өмнө“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ26 минут 47 секундын өмнөУсархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна30 минут 54 секундын өмнөХалуун ус хязгаарлана33 минут 44 секундын өмнө311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна38 минут 56 секундын өмнөӨнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.