Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа


6-р сарын 9
12 цаг 45 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Дакар Ралли-2026” уралдаанд амжилттай оролцсон Гавьяат тамирчин Э.Халиунболд, Олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх, “Тал нутгаас Дакарт” төслийн ерөнхий зохицуулагч нарыг хүлээн авч уулзлаа.

Шандас, эр зориг, тэсвэр, хатуужил, туршлага, ур чадварыг дээд зэргээр сорьдог, эрсдэл ч өндөртэй спортод амжилт үзүүлж байгаа тамирчид, багт Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүслээ.

Энэ бол монгол хүний “Дакар ралли”-гийн түүхийн хуудаснаа бичигдэх түүхэн амжилт, дараа дараагийн ялалтын эхлэл, мянга мянган хөгжөөн дэмжигчээ баярлуулсан, авто, мото спорт сонирхогч олон зуун хүнд урам зориг өгсөн, улсынхаа нэрийг олон улсад таниулсан амжилт байсныг хэллээ.

Манай тамирчид авто, мото спортын олимп гэгддэг “Дакар ралли-2026”-д дэлхийн шилдгүүд 14 өдрийн турш 7,500 км замыг туулж, хурд хүч, тэсвэр хатуужлын гайхамшгийг харуулсан юм.

Аав нарынхаа хичээллэж байсан мото спортын замнал, алдар гавьяаг үргэлжлүүлж яваа тамирчид олон уралдаан, тэмцээнд оролцож, төрийнхөө алтан соёмбот далбааг харийн тэнгэрт мандуулж байхыг хүсэн ерөөлөө.

Халиунболдын аав Ш.Эрдэнэбилэг мото спортын тамирчин, гавьяат дасгалжуулагч, Мөрөнгийн аав А.Пүрэвдорж мото спортын олон улсын хэмжээний мастер цолтой.

Мөн Аргентин Улсын Сан Хуан хотод болсон “Ралли рэйд”-ийн дэлхийн аваргын тэмцээнд 27, “Ралли-2” ангилалдаа 17 дугаар байрт орж, 2027 оны “Дакар ралли”-д орох эрхээ авсан Олон улсын хэмжээний мастер Б.Батмөнхөд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.

Авто спортын шинэ үеийн төлөөлөл болж байгаа Б.Батмөнх бэлтгэл сургуулилтаа улам чамбайруулж, “Дакар ралли-2027” тэмцээнд өндөр амжилт үзүүлж, ард түмнийхээ итгэл, найдварыг алдахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна5 минут 26 секундын өмнөОлон улсын химийн 58 дугаар олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ8 минут 15 секундын өмнө“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ12 минут 33 секундын өмнөУсархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна16 минут 40 секундын өмнөХалуун ус хязгаарлана19 минут 30 секундын өмнө311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна24 минут 42 секундын өмнөӨнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.