Богд Хан уулын дархан цаазат газрын ойн экосистемийг хамгаалах, хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах зорилгоор Залаатын ам болон Хүрэл тогоотын хэсгийн нийт 2,000 га талбайд авиамикробиологийн аргаар агаараас тэмцэх ажлыг эхлүүллээ.Тус арга хэмжээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын захиалгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд ойн эрүүл мэндийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах чухал ач холбогдолтой ажил юм.
Ой бол уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах үнэт баялаг. Иймээс хөнөөлт шавжийн голомтыг бууруулах, ойн доройтлоос урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Ажил явагдаж буй бүсэд зорчиж буй иргэд та бүхэн холбогдох байгууллагын зөвлөмж, анхааруулгыг мөрдөн, аюулгүй байдлаа хангана уу.

Facebook
Twitter
Youtube


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ
Өнөр хорооллын арын авто замыг түр хаана
Шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн төрөлд 106 багийн 848 харваач өрсөлдөж, шилдгүүд шалгарав
Үер усны аюулаас сэргийлж, нийслэлийн Онцгой байдлын газрын 162 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна
Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна
Халуун ус хязгаарлана

Сэтгэгдэл бичих