2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ


6-р сарын 9
13 цаг 15 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдөр хот байгуулалт, барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын төлөөлөлтэй уулзлаа.

Тэрбээр эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад шууд нөлөө үзүүлдэг барилгын салбарын үе үеийн ажилтан, албан хаагчдад Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ.

Мөн төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн явц, гадаад харилцаа, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцуулсан байна.

2025 оны эцсийн байдлаар барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 11.7 их наяд төгрөгт хүрч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 орчим хувийг бүрдүүлжээ. Мөн 2025 оны байдлаар барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болсон байна.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан салбарын яам хууль, эрх зүйн шинэчлэлт хийх, тогтолцоог оновчтой болгох, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, барилга, байгууламжийн норм, нормативын зохицуулалтыг боловсронгуй болгохыг зорьж байгааг хэллээ.

Энэ хүрээнд Барилгын тухай, Хот байгуулалтын тухай, Орон сууцжуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Орон сууцжуулалтын төрөлжсөн банкны анхдагч хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Инженерийн дэд бүтэц, нийтийн үйлчилгээний хүчин чадлыг давсан ачаалал, агаар, ус, хөрсний бохирдол, замын хөдөлгөөний түгжрэл, нийтийн үйлчилгээний хүртээмж зэрэг нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан хэвээр байгааг уулзалтын үеэр онцоллоо.

Иймээс Ерөнхийлөгч зарлиг гарган төвлөрлийг сааруулах, суурьшлын шинэ төвүүд бий болгох зорилгоор Хархорум хотыг Орхоны хөндийд шинээр байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Түүнчлэн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Ногоон нуур-1008” айлын орон сууц, “Солонго 1, 2” орон сууцны 5,002 айлын төсөл, Ус гүн цэвэршүүлэх болон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, ашиглалтад оруулсныг дурдлаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна22 минут 19 секундын өмнөОлон улсын химийн 58 дугаар олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ25 минут 8 секундын өмнө“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ29 минут 26 секундын өмнөУсархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна33 минут 33 секундын өмнөХалуун ус хязгаарлана36 минут 23 секундын өмнө311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна41 минут 35 секундын өмнөӨнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.