“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна


6-р сарын 9
13 цаг 22 минут

     Парламентын засаглал, хууль тогтоох үйл ажиллагаа, ил тод байдал, хариуцлага, иргэдийн оролцооны ач холбогдлыг олон нийтэд, зориулан мэргэжлийн түвшинд, бодит баримт, судалгаанд тулгуурлан таниулах, энэ чиглэлээр чанартай сэтгүүл зүйн бүтээлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газраас “Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдааныг зохион байгуулж байна. 

Зорилт:

  • Парламентын институцийн үүрэг, ач холбогдлын талаарх олон нийтийн ойлголтыг гүнзгийрүүлэх.
  • Хууль тогтоох үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг бодит жишээ, кейсээр тайлбарлах.
  • Баримтад суурилсан, судалгаатай, аналитик сэтгүүл зүйн бүтээлийг нэмэгдүүлэх.
  • Сэтгүүл зүй, медиа контентын чанар, мэргэжлийн ёс зүй, инновацлаг шийдлийг дэмжих.

Бүтээлийн агуулга, чиглэл: Бүтээл нь дараах сэдвүүдийн аль нэгийг эсвэл хэд хэдэн сэдвийг хамарсан байж болно.

  1. 2026 оны хаврын ээлжит чуулганаар батлагдсан хууль тогтоомжийн агуулга, ач холбогдлыг тайлбарлах
  2. УИХ-ын гишүүний өдөр тутмын үйл ажиллагаа
  3. УИХ-ын өдөр тутмын үйл ажиллагаа, хууль батлах үе шатын талаар
  4. Парламентын ил тод байдал, иргэдийн оролцоо
  5. Ес дэх парламентын онцлог
  6. Сайн туршлага, бодит кейс, өгөгдөлд суурилсан сонирхолтой мэдээ, мэдээлэл.

Бүтээлд тавигдах шаардлага ба төрөл: Бүтээл нь нийгэмд эерэг нөлөө үзүүлэхүйц, ойлгомжтой, бодит агуулгатай байх бөгөөд шинэлэг хэлбэр, бүтээлч шийдэлтэй байна. Оролцогчид нь уралдааны хугацаанд 7 хоногт нэг буюу уралдааны туршид 3-аас доошгүй нийтлэл, 7 хоногт нэг буюу уралдааны туршид 3-аас доошгүй видео контент бүтээж, түүнийгээ тухай бүр нийтэлсэн байх бөгөөд уралдаанд аль нэг бүтээлээрээ оролцож болно. Нийтлэл ба контентыг үзэлт ихтэй тодорхой цагт (жишээ нь, 18:00-20:00 цагийн хооронд) өөрийн мэдээллийн суваг (телевиз, сонин, сайт, пэйж)-т байршуулсан байна.

Бүтээлийг дараах 2 төрлөөр хүлээж авах ба төрөл тус бүр тусдаа шалгаруулалт явагдана:

А төрөл: Сонин, сэтгүүл, цахим нийтлэл. Хэмжээ нь 4500-аас доошгүй тэмдэгт (тэмдэгт, сул зайг оролцуулаад 600-800 үг) байх бөгөөд цахим нийтлэл болон уламжлалт хэвлэлийн онцлогт нийцүүлсэн байна. Олон талт, баталгаатай эх сурвалж ашигласан, баримт, дата, судалгаанд тулгуурласан дүн шинжилгээтэй байх нэмэлт шаардлагатай.

Б төрөл: Богино видео буюу рийл бичлэг. Үргэлжлэх хугацаа 1 минут - 1 минут 30 сек буюу 90 секунд байна. Дуу дүрсний өндөр чанартай (HD), сошиал орчинд түгээхэд тохиромжтой хэлбэртэй байна.

Шалгаруулалт ба онооны систем: Бүтээлийг дараах 100 онооны системээр үнэлнэ:

  • Агуулгын гүн, судалгаа, баримтжуулалт (30 оноо)
  • Сэдвийн нийцэл, үр нөлөө, ойлгомжтой байдал (30 оноо)
  • Бүтээлч хандлага, шинэлэг байдал, дизайн шийдэл (20 оноо)
  • Олон нийтэд хүрсэн байдал, хандалт (20 оноо)

Шагналын сан:

А төрлийн шагналын сан:

Олон нийтийн ойлголт хандлагад эерэгээр нөлөөлөхүйц шилдэг 5 нийтлэлийг шалгаруулж тус бүр 2,000,000 /Хоёр сая/ төгрөгөөр урамшуулна.

Б төрлийн шагналын сан:

Олон нийтийн ойлголт хандлагад эерэгээр нөлөөлөхүйц шилдэг видео контентуудыг шалгаруулна.

  • I байр - 8,000,000 /Найман сая/ төгрөг
  • II байр - 6,000,000 /Зургаан сая/ төгрөг
  • III байр - 4,000,000 /Дөрвөн сая/ төгрөг
  • Тусгай байр - 2,000,000 /Хоёр сая/ төгрөг /5 бүтээл тус бүр/
  • Үзэгчийн талархал хүлээсэн 1 бүтээл - 2,000,000 /Хоёр сая/ төгрөг

Уралдааны хугацаа ба бүтээл хүлээн авах:

Уралдаан зарлах хугацаа: Уралдааныг 2026 оны 06 сарын 08-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаатай байна.

Уралдааны материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 06 сарын 29-ний өдрийн 18:00 цаг хүртэл.

Уралдааныг шалгаруулж дүн гаргах хугацаа: 2026 оны 07 сарын 06-ны өдөр

Бүтээл илгээх: Оролцогчид бүтээлээ овог нэр, холбогдох утасны дугаарын хамт press@sec.parliament.mn хаягаар илгээнэ үү. Гарчиг хэсэгт "Сайн Парламент уралдаанд - [Өөрийн нэр]" гэж бичнэ. Эсвэл цахим сүлжээнд нийтэлсэн нийтлэл, контентын линкийг ирүүлэх.

Зохиогчийн эрх: Шагналт байранд шалгарсан бүтээл, ажлуудыг зохион байгуулагч тал олон нийтийн соён гэгээрүүлэх ажилд зохиогчийн нэртэйгээр ашиглах эрхтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР

Утас: 261986, 261255



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна8 минут 27 секундын өмнөОлон улсын химийн 58 дугаар олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ11 минут 16 секундын өмнө“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ15 минут 34 секундын өмнөУсархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна19 минут 41 секундын өмнөХалуун ус хязгаарлана22 минут 31 секундын өмнө311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна27 минут 43 секундын өмнөӨнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.