Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана


6-р сарын 9
13 цаг 32 минут

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон нийслэлийн холбогдох албан тушаалтнууд бизнес эрхлэгч, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзлаа. Өнөөдрийн уулзалтад хувийн хэвшлийн 80  гаруй төлөөлөл оролцож, санал солилцлоо. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн 76 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь төвлөрч, нийслэл ДНБ-ий 70 хувийг дангаар бүрдүүлж байна. Тиймээс бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн төлөөллүүдийн асуудлыг сонсож, санал хүсэлтийг бодлого, үйл ажиллагаандаа тусгахаар боллоо.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Эдийн засаг, геополитик тогтворгүй байгаа энэ цаг үед хувийн хэвшилд түрээс, ажиллах хүчний зардал, хэрэглэгчийн худалдан авах чадвар буурсан зэргээс үүдсэн тулгамдсан асуудал олон байна. Мөн төрийн үйлчилгээний хүнд суртал олон жил ужгирлаа. Хувийн хэвшлийн хийж чадах бизнестэй хот өрсөлдөхгүй. Харин эсрэгээрээ бизнес эрхлэгчдэд шударгаар өрсөлдөх боломж, хурдтай, ил тод, стрессгүй төрийн үйлчилгээ, бизнес эрхлэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Нийслэл төсөл, хөтөлбөрүүдийн явцыг ил тод, нээлттэй мэдээлдэг шинэ платформыг хөгжүүлж байна. Нийслэл 2026 оныг “Бизнесийг дэмжих жил” болгон зарласан. Бизнес эрхлэхэд хүнд суртал, дарамт шахалтыг аль болох хална. Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийнэ.

Өнөөдрийн байдлаар нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлээр 42 төсөл хэрэгжиж байна. Хотын бүх асуудлыг дан төсвөөр шийдэх боломжгүй. Эрчим хүч, дулаан, хог, ус, тээвэр, хүнсний хангамж, нийтийн үйлчилгээ зэрэг олон салбарт хувийн хэвшилтэй хамтран ажиллахад нээлттэй. Нийслэл Засгийн газартай уялдаатай ажиллаж, есөн бүлгийн 84 нэр төрлийн үйлчилгээний зөвшөөрлийг цуцалж, нэгдсэн цахимд системд холбоод байна. Бизнесийг дэмжихэд олон талт хамтын ажиллагааг чухалчилна” гэдгийг онцоллоо.

Аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлууд болон боломжит шийдлүүдийн талаар Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр “Авто замын түгжрэл, эвдрэл, дугаарын хязгаарлалт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж, аж ахуйн нэгжийн тээврийн зардал өсдөг. Хоол хүнсээр үйлчилж буй газруудын ариутгал, стандартыг сайжруулж, дулааны аргаар ариутгах системтэй болох шаардлагатай байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хувийн хэвшлийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг хаанаас шийдэх нь тодорхойгүй, нийслэл, дүүргээс хувийн хэвшлийн авдаг үйлчилгээнүүд хүнд сурталтай, нийслэлээс хэрэгжүүлэх төслүүдийн мэдээллийг ил тод болгох зэрэг асуудлыг хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид түгээмэл хэлдэг” гэв.

Уулзалтад оролцсон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн зүгээс татварын тал дээр дэмжлэг үзүүлэх, мега төслүүдийг эрэмбэлэх, төслийн менежментийг сайжруулах, газар чөлөөлөлтийг системтэй зохион байгуулах, тээврийн хэрэгслийн татварыг бууруулах, барилгын норм, стандартыг мөрдөж, хот төлөвлөлтийг анхаарах зэрэг асуудлуудыг хөндөж, саналаа хэллээ.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бид хүндээ ээлтэй, хүртээмжтэй, ногоон байгууламжтай, амьжиргааны өртөгт нийцсэн, амьдралын чанарт тулгуурласан, ухаалаг хотын хөгжлийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна. Шинэ үеийн Улаанбаатарыг бий болгоход бизнес эрхлэгч, ажил олгогчид, татвар төлөгчдийн үүрэг оролцоо хамгийн чухал” хэмээлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна23 минут 6 секундын өмнөОлон улсын химийн 58 дугаар олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ25 минут 55 секундын өмнө“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ30 минут 13 секундын өмнөУсархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна34 минут 20 секундын өмнөХалуун ус хязгаарлана37 минут 10 секундын өмнө311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна42 минут 22 секундын өмнөӨнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.