Монголбанкны Ерөнхийлөгчөөс Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26.3-т заасан шаардлагыг хангасан гэж үзэн Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Энхболдын Анарыг томилуулах саналыг 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А-1/482 тоот албан бичгээр ирүүлсэн. Энэ хүрээнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн /2026.06.09/ хуралдаанаараа Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн тул баталлаа.
Байнгын хороо Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр явуулахаар тогтов. Сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Болдын Жавхланг томиллоо. Сонсголд оролцох хүсэлтийг иргэд, олон нийтээс өнөөдрөөс эхлэн нээлттэй хүлээн авч, 2026 оны 06 дугаар сарын 22-ны 17.30 цаг хүртэл бүртгэнэ. Бүртгүүлэхийн тулд зураг дээрх QR кодыг уншуулна уу.
Санал хүлээн авах шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай, Төрийн ордон, цахим шуудан: shijirmunkh@parliament.mn
Сонсголын бүртгэл, зохион байгуулалттыг Ажлын албаны 95154730 дугаарын утсаар тодруулах боломжтой гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Чарльз хаан Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ

Сэтгэгдэл бичих