“CHINA HYWAY” КОМПАНИЙН ЗАРДЛААР ТАНСАГ АЯЛАЛД ЯВСАН АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН БЭ?


6-р сарын 9
22 цаг 25 минут

       Улаанбаатар хотыг тэтгэн урсдаг Туул голын татам дээгүүр нийт 32 км үргэлжлэх "Туулын хурдны зам" төсөлд нийт 2,3 их наяд төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байгаа. Уг төслийн гүйцэтгэгчээр “Хаоюань женерал констракшн” ХХК шалгарсан бөгөөд урьд өмнө зам гүүрийн ямар ч туршлагагүй, хийсэн бүтээсэн түүхгүй компанийг сонгосон нь олон эргэлзээ дагуулсан билээ. Гэвч энэ компани руу Нийслэлийн Замын хөгжлийн газрын хөрөнгө оруулалтын  100200051320 данснаас 20 орчим удаагийн гүйлгээгээр 500 тэрбум төгрөгийг урьдчилгаа санхүүжилт хэмээн шилжүүлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Санхүүгийн зохицуулах хороо болон Төв банкнаас ирүүлсэн 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилттэй холбоотой тайлбар нь энэ асуудал зарчмын төдийгүй хуулийн маш ноцтой зөрчил болохыг харуулж байна. Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны албан бичигт дурдсанаар, банкны баталгааг үндэслээгүй, хуурамч бичиг баримт ашиглан урьдчилгаа төлбөр шилжүүлсэн нь тодорхой болжээ. Хуурамч бичиг баримт үйлдэх нь өөрөө бие даасан гэмт хэрэг бөгөөд үүн дээр суурилж их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь дахин нэг ноцтой хэрэг юм. Түүнчлэн зам, гүүр барих туршлагагүй компанид тендер олгож, хууль зөрчин 500 тэрбум төгрөг шилжүүлсэн нь цаанаа ашиг сонирхлын зөрчил, магадгүй авлига, "цавчаа" байгааг илтгэж байна. Заавал тухайн компанид мөнгө шилжүүлэх шаардлага үүссэн байгаа нь өөрөө маш их сэжиг төрүүлж байгаа тул үүнийг нарийвчлан шалгах ёстой. Монголбанк энэхүү асуудлыг гэмт хэргийн шинжтэй, авлига албан тушаалын хэрэг гэж үзэн Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байна. Иймд АТГ ажлаа шуурхайлах шаардлагатай байна " гэж  байр сууриа илэрхийлсэн юм. Ийнхүү Туулын хурдны зам төслийн гүйцэтгэгч гэх Хятадын компани руу яаран шилжүүлсэн 500 тэрбум төгрөг хууль бус болох нь тодорхой болсон бөгөөд энэ мэдээллийн дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай болон түүний хамаарал бүхий этгээдүүдийг шалгаж, улмаар хорьж саатуулсан байгаа билээ.

Харин энэ удаа бид нэгэн ноцтой баримтыг дэлгэж байна.  НЗДТГ-тай байгуулсан 2.3 их наяд төгрөгийн гэрээн дээрх “Хятадын хаоюань групп”-ийн 1207336 гэх регистрийн дугаарыг Хонконгийн хуулийн этгээдийн бүртгэлийн сайтаас хайхаар “Chinа Hyway group limited” компанийн нэр гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, “Chinа Hyway group limited” компани НЗДТГ-тай 2.3 их наяд төгрөгийн гэрээ байгуулахдаа “Hyway” гэх нэрээ “Хаоюань” гэж өөрчилж оруулжээ. Тэгвэл ингэж нэрээ хувиргасан нь нэлээд дээхнээс улбаатай. Энэхүү компани нь Монголын үе үеийн төр, засгийн томоохон албан тушаалтнуудтай холбоотой явж ирсэн бөгөөд 10 гаруй жилийн өмнөөс Монголд ажиллаж ирсэн байдаг. Тэр үедээ “Chinа Hyway group limited” гэх нэртэй компани байсан бөгөөд Ханын материал-Баянхошуу чиглэлийн 3.4 км замыг засах гэж хөгөө хөлдөө чирч байсан түүхтэй. Ердөө 3.4 км замыг засах гэж мундраа хутгаж байсан “Chinа Hyway group limited” компанийн охин компани болох “Хаоюань женерал констракшн” компанийг 32 км Туулын хурдны замыг барина гэхэд хэний ч санаанд буухгүй. Иймд тэд үнэгэн заль хэрэглэж, “Хятадын Хаоюань групп” гэх зохиомол нэрийг ашиглаж, зүсээ хувиргажээ.  Харин энэхүү нэрээ өөрчилж, нүүрээ нууцалсан  “China Hyway group limited” компанийн санхүүжилтээр  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар болон Замын хөгжлийн газрын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд 2026 оны 01 дүгээр сарын 01-07-ны өдрүүдэд Малайз улсын Куала Лумпур хотод тансаг зэрэглэлийн аялал хийжээ. Тэд хоногийн 1000 доллараас эхэлдэг “Sheraton”  зочид буудал болон “Golden palm tree sepang” амралтын газарт очиж амарчээ. Эдгээр албан тушаалтнууд бол НЗДТГ-ын даргын шуурхай ажил хариуцсан мэргэжилтэн Т.Батзориг, мэргэжилтэн Л.Гандулам, мэргэжилтэн Ж.Номундарь, Нийслэлийн Замын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ, Автозамын хяналтын мэргэжилтэн Д.Тайван, Нийслэлийн Замын хөгжлийн газрын хэлтсийн дарга Д.Баясгалан, Зам засвар арчлалтын хэлтсийн дарга О.Энхбаатар, мэргэжилтэн П.Чойжилжав,  мэргэжилтэн С.Эрдэнэбаатар, мэргэжилтэн У.Шинэбаяр нар явсан бөгөөд У.Намуун, Г.Ундрам гэх хоёр бүсгүйн албан тушаал олдсонгүй. Магадгүй хэн нэгнийх нь дагуулж явсан “туулайнууд” байж болзошгүй бөгөөд юутай ч эдгээр нэр бүхий 12 хүн Нийслэлийн Замын хөгжлийн газраас санхүүжүүлсэн Туулын хурдны замын гүйцэтгэгч компани болох “Хаоюань женерал констракшн” компанийн толгой компани болох “Chinа Hyway group limited”-ийн зардлаар амарч зугаалжээ. Мөн тэд өндөр үнэ бүхий бэлэг сэлт авсан гэх бөгөөд энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчжээ. Тус хуулийн 15.1-д зааснаар “Албан тушаалтан үүргээ гүйцэтгэсний төлөө аливаа төлбөр авахыг хориглоно”, мөн 16.1-д заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авахыг хориглоно”, 16.5-д заасан “Албан тушаалтан авсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны зургаан сарын цалингийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд түүнийг  төрийн өмчид шилжүүлнэ”, мөн 16.7-д “Албан тушаалтан бэлэг авахаас өмнөх хоёр жилийн хугацаанд бэлэг өгөгч этгээдтэй холбогдох захиргааны шийдвэр, удирдлага хяналт, шалгалт, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг албан үүрэг хэрэгжүүлсэн бол түүнийг тухайн бэлэг өгөгч этгээдээс албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бэлэг авсанд тооцно” гэх заалтуудыг ноцтой зөрчсөн байгаа юм.  Зөвхөн 7 хоног амрах аялал, бизнес ангиллын нислэгийн тийз нь 20000 доллараас дээш болж байгаа нь тэдний зургаан сарын цалингаас илт давсан үзүүлэлт бөгөөд энэ нь хуульд зааснаар, авлига албан тушаалын гэмт хэрэгт орно. Ажил олгогч байгууллагын албан тушаалтнууд ажил гүйцэтгэгч байгууллагаар зардлаа даалгаж, тансаг аялалд явж буй бол цэвэр авлигын гэмт хэрэг гэж үзэх бүрэн үндэстэй. Энэхүү аяллыг Замын хөгжлийн газрын Зам засвар, арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар зохион байгуулж, удирдаж авч явсан гэх мэдээлэл ч бий. Зам, гүүрийн ямар ч туршлагагүй компанийг өрсөлдөгчгүйгээр тодруулж, улмаар тэдний зардлаар аялалд явах нь байж болшгүй зүйл. Тэгэхээр тэдний ийнхүү аялсны цаад шалтгаан бол хилийн цаана очиж, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн хэлсэнчлэн “цавчаа”-гаа авах гэж очсон байх магадлал өндөр юм. Иймд авлига хээл хахууль авсан байж болзошгүй эдгээр албан тушаалтнуудыг хуулийн байгууллагад нэн даруй дуудах ёстой. Нийслэлийн шинэхэн Засаг дарга Б.Пүрэвдагва албан тушаалаа хүлээж аваад, хүнд сурталгүй, хээл хахуульгүй хотыг бий болгоно гэж амласан ёсоороо хурган дарга нарынхаа хилийн чанадад хууль зөрчин очиж тансагладаг зөрчилд хариуцлага тооцохоос ажлаа эхлэхийг шаардаж байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа4 цаг 30 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ6 цаг 5 минутын өмнөГэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ6 цаг 20 минутын өмнөЭрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав6 цаг 42 минутын өмнөЖ.Оюунбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын гол зорилго нь Монгол, Герман улс стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэх явдал байв6 цаг 59 минутын өмнөМонголын реформ, авлигын эсрэг тэмцэл: Сингапураас юу сурах вэ?7 цаг 13 минутын өмнөГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ7 цаг 54 минутын өмнөНамдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ7 цаг 59 минутын өмнөДорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ8 цаг 6 минутын өмнөТ.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ9 цаг 58 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан11 сар 2. 8:51Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад биотехникийн арга хэмжээ авна10 сар 31. 12:21Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 31. 12:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно10 сар 31. 12:12УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө10 сар 31. 11:46БНСУ таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчлал болон эрүүл мэндийн визийг цахимаар шуурхай олгох тогтолцоог эхлүүлжээ10 сар 31. 11:41УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн ажлын тайлан10 сар 30. 17:1311 дүгээр сарын 1-ний өдрөөс Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов10 сар 30. 17:09Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна10 сар 30. 17:02Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв10 сар 30. 14:48Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 12:40Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 30. 10:22Дэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө10 сар 30. 10:19НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ10 сар 30. 10:15НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзав10 сар 30. 9:40Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ10 сар 30. 9:37457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна10 сар 30. 9:28Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ10 сар 30. 9:24Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ10 сар 30. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 30. 8:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.