Шадар сайд Н.Номтойбаяр Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Ардын засгийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийлээ


6-р сарын 10
9 цаг 26 минут

     Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Намын хорооны Нарийн бичгийн дарга Чэнь Шяожян болон Ардын засгийн газрын удирдлагуудтай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтад Гадаад харилцааны яамны төлөөлөл, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн удирдлагууд оролцож, Алтайн орчмын дэд бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. 

Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа улс төр, эдийн засаг, худалдаа, дэд бүтэц, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд төрийн дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт хэлэлцээний үеэр хүрсэн тохиролцоонууд ажил хэрэг болон хэрэгжиж, хоёр талын хамтын ажиллагааны агуулга улам баяжин гүнзгийрч байгааг онцлов. Энэхүү үйл явцад Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орон нь Монгол Улстай хил залгаа газар зүйн онцгой байршил, бүс нутгийн хамтын ажиллагаанд эзлэх байр суурийнхаа хувьд чухал үүрэг гүйцэтгэж байна гэлээ. 

Тэрбээр Монгол Улс Евразийн худалдаа, эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцох, цаашлаад Монгол Улсын баруун бүсийн 5 аймагт шинэ хөгжлийн боломж, гарцыг нээн ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тодруулбал, Бүсчилсэн хөгжил хариуцсан Шадар сайдын хувьд Монгол Улс зөвхөн улс дотроо хөгжих бус Еврази, БНХАУ, ОХУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх чиглэлд ажиллаж буйг онцоллоо. Энэ хүрээнд төмөр замын бүтээн байгуулалт, хил залгаа боомтуудыг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна гэлээ.

Хил залгаа улс орнуудтай хийх эдийн засгийн хамтын ажиллагааг төмөр замгүйгээр төсөөлөх аргагүй учраас ОХУ-Завхан аймгийн Арцсуурь боомтоор Увс аймгийг дамнаж, Ховд аймгийн Булган боомт, Шинжаан Уйгар талаас Такшикен боомттой нийлэх босоо төмөр замын ажлыг судалж байгаа талаар тодотгов. Тус төмөр зам ашиглалтад орсноор гурван улсын олон жил яригдсан эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хэрэгжиж, идэвхжих чухал ач холбогдолтой гэлээ. 

Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Намын хорооны Нарийн бичгийн дарга Чэнь Шяожяны зүгээс сүүлийн жилүүдэд хоёр улсын төрийн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд нэмэгдэж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй өрнөж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, Хятадын XV таван жилийн төлөвлөгөөнд төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр тусгасан бөгөөд Такшикен боомт хүртэлх төмөр замын ажлыг холбогдох байгууллагууд судалж байна гэв. Энэ төмөр зам бол Хятад-Монгол-Орос гурван улсыг холбох чухал төмөр зам болно гэдгийг онцолж байна.

Түүнчлэн, бүс нутгийн харилцаа шинэ түвшинд хүрч, хоёр талын орон нутгийн хамтын ажиллагаа, харилцаа улам бүр нягтарч, боловсрол, эрүүл мэндийн салбарт бодитой хөгжиж байгааг дурдлаа. Цаашид хөдөө аж ахуй, уул уурхай, хүнсний бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр хамтран ажиллаж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, боомтуудын хөгжлийг шинэ түвшинд гаргах нь чухал байгааг тодотгож байна. 

Талууд хоёр улсын, бүс нутгуудын харилцаа улам бүр өргөжиж, бодит агуулгаар баяжин, цаашид улам эрчимжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Эрээн боомтоор зорчих иргэдийн анхааралд4 минут 23 секундын өмнөУИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга, гишүүд БНАУ-ын Үндэсний зөвлөлийн гишүүн Маркус Хофертой уулзав12 минут 58 секундын өмнөБ.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна15 минут 26 секундын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна18 минутын өмнө“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрт хамрагдаж буй залуу сэтгүүлчид УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцлаа22 минут 39 секундын өмнө“Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа26 минут 6 секундын өмнөБоловсролын сайд хувийн сургуулиудын сургалтын төлбөрийн талаар тушаал гаргалаа28 минут 35 секундын өмнөЭрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилтийг цогцоор нь хийнэ34 минут 43 секундын өмнөТом төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно1 цаг 31 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Ардын засгийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийлээ1 цаг 36 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан1 цаг 43 минутын өмнө“CHINA HYWAY” КОМПАНИЙН ЗАРДЛААР ТАНСАГ АЯЛАЛД ЯВСАН АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН БЭ?6 сар 9. 22:25“Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийв6 сар 9. 15:46Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 9. 15:38Нөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо6 сар 9. 15:36Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв6 сар 9. 15:31Хууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ6 сар 9. 15:26Монгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов6 сар 9. 15:22ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар товлож, сонсгол даргалагчаар Б.Жавхланг томилов6 сар 9. 15:19Сэрэмжлүүлэг: Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх6 сар 9. 15:16Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана6 сар 9. 13:322025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ6 сар 9. 13:28Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа6 сар 9. 13:25“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна6 сар 9. 13:22Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна6 сар 9. 13:192025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ6 сар 9. 13:15Богдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна6 сар 9. 13:12УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна6 сар 9. 13:02Булган аймгийн Сайхан суманд шүлхийн голомт илэрчээ6 сар 9. 12:59Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “ЕКС групп” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа6 сар 9. 12:50
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.