Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно


6-р сарын 10
9 цаг 30 минут

    Аюулгүй байдлын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ.  Байнгын хорооны хуралд хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр танилцуулав. Хуралдаанаас тоймлон хүргэе.

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр:

-Одоогийн эрх зүйн зохицуулалтаар төрийн нууцын жагсаалтыг Засгийн газар баталдаг бол цаашид ард түмнээс сонгогдсон төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал баталдаг эрх зүйн үндэс бүрдэнэ. Шинэ зохицуулалтын хүрээнд төрийн байгууллага, албан тушаалтан, дэд бүтцийн томоохон төсөл болон бусад мэдээллийг үндэслэлгүйгээр төрийн нууцад хамааруулдаг байдлыг таслан зогсоож, авлига, албан тушаалын гэмт хэрэг гарах нөхцөл мөн буурна.  Мөн төрийн үйл ажиллагааны ил тод байдал нэмэгдэж, иргэдийн төрд итгэх итгэл бэхэжнэ гэж үзэж байна. Түүнчлэн албаны нууцад хамаарч буй 882 мэдээллийг ил болгож, төрийн нууцад хамаарахаас бусад төрийн байгууллагын мэдээллийг олон нийтэд нээлттэй болно. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан, төр болон түүний байгууллагаас хуульд зааснаас бусад асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэдийн эрхийг хангах нөхцөл бүрдэнэ.  Мөн Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолоор баталсан салбар байгууллагын хэмжээнд төрийн нууцад хамаарах 574 мэдээллийн тоо 200 болж буурна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

-Төрийн болон албаны нууцын халхавч дор авлига, албан тушаалын хэрэг нуугдах ёсгүй. Засгийн газар байгуулагдаад 100 хоногт дөхөж байна.  Өмнө нь  өөрөө “Халуухан хавар болно” гэж мэдэгдэж байсан нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, нууцын нэрийн дор халхавчлагдсан асуудлуудыг ил болгож, хариуцлага тооцох алхмууд хийгдэх байх гэсэн хүлээлт төрүүлсэн. Гэвч өнөөдрийн байдлаар энэ чиглэлд бодит үр дүн хангалтгүй байгаа нь иргэдийн хүлээлтэд хүрэхгүй байна. Авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэхгүй, хууль бус үйлдлүүдэд хариуцлага тооцохгүй байгаа нь эцсийн дүндээ ард иргэдийг хохироож байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляц хоёр оронтой тоонд хүрсэн нь авлига, албан тушаалын асуудал, мэдээллийн хаалттай байдалтай тодорхой хэмжээнд холбоотой. Харбины гэрээтэй холбоотой мэдээллийн тодорхой хэсэг өнөөдөр хүртэл нууцын зэрэглэлд байгаа бөгөөд уг асуудал нүүрсний үнэ болон улсын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн. Мөн “ногоон автобус”-ны хэрэгт холбоотой зарим гэрээ, баримт бичиг тухайн үедээ нууцын зэрэглэлтэй байсан нь асуудлыг олон нийтээс далд байлгах нөхцөл болсон. Тиймээс төрийн болон албаны нууцын хүрээг хумьж, үндэслэлгүйгээр нууцалсан мэдээллийг ил тод болгохын зэрэгцээ хууль зөрчсөн албан тушаалтнуудад бодит хариуцлага тооцдог тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна.

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр:

 -Нэг талаасаа улс төрийн, нөгөө талаасаа хууль зүйн шинжтэй асуулт асууж байна. Төрийн болон албаны нууцын тухай хууль батлагдаж хэрэгжээд 10 жил болжээ. Энэ хугацаанд байгууллагын нууцад мэдээлэл хамааруулах асуудлыг тухайн салбар хариуцсан сайд, агентлагийн дарга, төрийн өмчит компанийн захирал өөрийн үзэмжээр шийдэж, нууцын тамга дардаг байсан. Ингэснээр сүүлийн 10 жилийн хугацаанд иргэдийн мэдэх эрхийг хязгаарласан олон асуудал гарсан. Нөгөө талаас авлига, хулгайн шинжтэй үйлдлүүдийг нууцын тамганы цаана халхалж, иргэдийн мэдэх эрхийг хааж байсан нь өнөөдөр олон баримтаар нотлогдож байна. Энэ асуудлыг ил болгохын төлөө Ганбат гишүүн бид хоёр ч нэлээдгүй хугацаанд ажилласан. Хөгжлийн банк, нүүрсний сонсголын үеэр олон гэрээ хэлцэл, асуудлыг ил тод болгож байсан. Нүүрсний асуудал дээр холбогдсон хүмүүс маш хүчтэй эсэргүүцэж байсан. Гэвч олон асуудал илэрч, 20 сая ам.долларын байр савтай холбоотой асуудал, нүүрс болон бор тээгийн хулгай зэрэг олон хэрэг баримтаар нотлогдон хууль, шүүхийн байгууллагад шилжсэн. Үүнтэй холбоотойгоор амь тэмцэж, очих газаргүй болсон хүмүүс Хууль зүйн сайдыг ямар ч үнээр хамаагүй гүтгэж, нэр төрд нь халдаж, албан тушаалаас нь зайлуулах ажиллагаа явуулсан гэж би харж байгаа. Энэ ажиллагаанд манай О.Цогтгэрэл дарга мэдээд оролцсон уу, мэдэлгүй оролцсон уу, эсвэл зүгээр л нэр нь холбогдоод явж байна уу гэдгийг сайн мэдэхгүй байна. Хөгжлийн, дэд бүтцийн том төслүүдийн худалдан авалтыг нууц хэлбэрээр хийхийг хуулиар шууд хориглож байгаа. Туулын хурдны зам тэр чигээрээ гэмт. Том төслийн ард том хулгай байна гэдэг нь өдөр тутам харагдаж байгаа” гэлээ.

Эх сурвалж: Т.БАТСАЙХАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Эрээн боомтоор зорчих иргэдийн анхааралд3 минут 46 секундын өмнөУИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга, гишүүд БНАУ-ын Үндэсний зөвлөлийн гишүүн Маркус Хофертой уулзав12 минут 21 секундын өмнөБ.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна14 минут 49 секундын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна17 минут 23 секундын өмнө“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрт хамрагдаж буй залуу сэтгүүлчид УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцлаа22 минут 2 секундын өмнө“Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа25 минут 29 секундын өмнөБоловсролын сайд хувийн сургуулиудын сургалтын төлбөрийн талаар тушаал гаргалаа27 минут 58 секундын өмнөЭрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилтийг цогцоор нь хийнэ34 минут 6 секундын өмнөТом төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно1 цаг 31 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Ардын засгийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийлээ1 цаг 36 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан1 цаг 42 минутын өмнө“CHINA HYWAY” КОМПАНИЙН ЗАРДЛААР ТАНСАГ АЯЛАЛД ЯВСАН АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН БЭ?6 сар 9. 22:25“Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийв6 сар 9. 15:46Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 9. 15:38Нөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо6 сар 9. 15:36Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв6 сар 9. 15:31Хууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ6 сар 9. 15:26Монгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов6 сар 9. 15:22ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар товлож, сонсгол даргалагчаар Б.Жавхланг томилов6 сар 9. 15:19Сэрэмжлүүлэг: Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх6 сар 9. 15:16Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана6 сар 9. 13:322025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ6 сар 9. 13:28Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа6 сар 9. 13:25“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна6 сар 9. 13:22Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна6 сар 9. 13:192025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ6 сар 9. 13:15Богдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна6 сар 9. 13:12УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна6 сар 9. 13:02Булган аймгийн Сайхан суманд шүлхийн голомт илэрчээ6 сар 9. 12:59Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “ЕКС групп” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа6 сар 9. 12:50
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.