Залуу сэтгүүлчдийн парламентын боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх “Сэтгүүл зүйн лаборатори: Парламентын ардчиллыг бэхжүүлье” хөтөлбөрт оролцогчид (2026.06.09) Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцлаа.
Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь төсөл”-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хоёр дахь үе шатны энэ сургалт оролцогчдод парламентын нээлттэй байдал, иргэдийн оролцоо, парламентын хяналт шалгалтын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, бодит эх сурвалжаас мэдлэг мэдээлэл авах боломж олгох зорилготой юм.
Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Байнгын хороодын асуудал эрхлэх газрын дарга Б.Хатантуул, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын Иргэд, олон нийтийн оролцоог хангах хэлтсийн дарга Б.Төмөр-Очир нар тус тус нэгжийн үйл ажиллагаа, чиг үүргийн талаар танилцуулав.
Залуу сэтгүүлчид Байнгын хороодын хянан шалгах чиг үүрэг, хяналтын сонсгол болон ажлын хэсгүүдийг хэрхэн зохион байгуулдаг, парламентын олон нийттэй харилцах харилцааг зохион байгуулах арга, хэлбэрүүд, үр дүн, хамрах хүрээ, холбогдох журам, дүрэм, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, парламентын сэтгүүлчидтэй хэрхэн хамтран ажилладаг зэрэг олон асуудлаар асуулт асууж, санал бодлоо солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Facebook
Twitter
Youtube


Шадар сайд Н.Номтойбаяр: Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа
АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Филиппин Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д тус тус өргөн мэдүүлнэ
Эйч эс эйч эс ХХК, Атилла гоулд ххк, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоолоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна.gif)

Сэтгэгдэл бичих