Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч хатагтай Биате Дастелтэй уулзлаа. Уулзалтаар хүүхдэд ээлтэй, аюулгүй, хүртээмжтэй хотыг хөгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Бид хамтын ажиллагааны таван чиглэлд эхлүүлсэн ажлуудаа улам сайжруулах, шинэ төслүүдэд хамтран ажиллахад бүрэн нээлттэй байна. Агаарын бохирдол, хөрс, усны бохирдол зэрэг хотын тулгамдсан асуудлууд хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд нөлөөлж байна. Энэ чиглэлээр Хүүхдийн сангийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, дэмжлэгийг бид өндрөөр үнэлж, хамтран ажиллаж байна” гэлээ.
Мөн тэрбээр цаашид уур амьсгалын өөрчлөлт, үер усны эрсдэл нэмэгдэж буй нөхцөлд гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх боломжийг эрэлхийлж байгаа талаар хэлсэн юм.


Facebook
Twitter
Youtube


Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
“Бие биедээ тусах гэрэл” Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан медиа арт үзэсгэлэнгийн нээлт боллоо
Эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдээс авто зогсоолын төлбөр авахгүй
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа өнөөдөр төв талбайд болно
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх чадвар 23.6 хувиар нэмэгдэнэ.gif)

Сэтгэгдэл бичих