Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ


6-р сарын 10
11 цаг 02 минут

      Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны (2026.06.09)-ийн хуралдаан 14.11 цагт 53.0 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцуулав. Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлснээр иргэд цалин орлоготой байх үедээ сайн дурын үндсэн дээр хуримтлал үүсгэж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэврийн орлого авах боломж бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар манай улсад 135 мянга орчим иргэн 4-5 томоохон аж ахуйн нэгжийн дэргэдэх хувийн санд 80 гаруй тэрбум төгрөгийн хуримтлал үүсгээд байгаа хэдий ч үүнийг зохицуулах эрх зүйн орчин бүрдээгүй байгааг сайд хэлсэн юм.

Хуулийн төслийг Үндсэн хууль, олон улсын гэрээ болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн 11 бүлэг, 49 зүйлтэйгээр боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд хуримтлалаасаа нэмэлт тэтгэвэр авах боломжийг өөрөө сонгох, түүнийхээ хугацаа, хэмжээг өөрөө тогтоох, мөн хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдлыг урьдчилан даатгах, нас барсан тохиолдолд өвлүүлэх харилцааг зохицуулна. Тэтгэврийн сангуудын хөрөнгө өссөнөөр урт хугацаатай, дотоодын хөрөнгө оруулалтын томоохон эх үүсвэр бий болж, санхүүгийн зах зээл хөгжихийн зэрэгцээ, ажил олгогчид чадварлаг ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх сонирхолтой болж, байгууллагын хүний нөөцийн бодлогыг дэмжинэ гэдгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцуулгадаа дурдав.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, П.Наранбаяр, М.Нарантуяа-Нара нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо нь одоогийн тэтгэвэр авч байгаа иргэдэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй, одоо мөрдөгдөж байгаа ажилтан, ажил олгогч нар тус бүр 8.5 хувь буюу нийт 17.0 хувийн Нийгмийн даатгалын шимтгэлээс тусдаа, нэмэлт, сайн дурын хуримтлал болохыг тайлбарлаж, энэ талаар олон нийтэд зөв ойлголт өгөх шаардлагатайг тэмдэглэсэн юм. Тэрбээр тэтгэврийн тогтолцоог улсын төсвөөс санхүүжүүлж, жил бүр инфляцтай уялдуулан нэмэгдүүлж байх суурь тэтгэвэр, нийгмийн даатгалын шимтгэлд суурилсан уламжлалт тэтгэвэр, хувийн нэмэлт тэтгэвэр давхаргуудаар хөгжүүлэх зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлээд, Үндэсний баялгийн сангаас иргэн бүрийн нэрийн дансанд төвлөрүүлж буй хөрөнгийг эрүүл мэнд, боловсрол, орон сууцаас гадна тэтгэврийн эх үүсвэрт ашиглах боломжтой гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр тэтгэврийн даатгалын сан жилд 590.1 тэрбум төгрөг төвлөрүүлж, 877 тэрбум төгрөг зарцуулдаг буюу жил бүр 312 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгааг дурдаад, хувийн тэтгэврийн санг "safety net" буюу аюулгүй байдлын нэмэлт сүлжээ болгон ашиглах нь зүйтэй гэв. Дэлхийн нийт хөрөнгө оруулалтын 46% нь тэтгэврийн сангаас бүрддэг бөгөөд энэ нь урт хугацааны мега төслүүдийг санхүүжүүлэх үндсэн эх үүсвэр болдгийг тэрбээр тайлбарлаад, Засгийн газрын болон төв банкны бонд зэрэг эрсдэлгүй хэрэгслийг худалдан авахад менежментийн компанийн 2.0 хувийн шимтгэлээс чөлөөлөх, шууд харилцах боломжийг нээх шаардлагатай гэсэн юм. Мөн тэрбээр одоогийн Нийгмийн даатгалын 17.0 хувийн шимтгэлийн 10.0 хүртэл хувийг үе шаттайгаар иргэн өөрөө сонгосон хувийн сандаа байршуулах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэсэн сан дэвшүүлэв.

Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара дундаж болон түүнээс доогуур орлоготой иргэдэд нэмэлт хуримтлал үүсгэх боломж гэдгийг хэлж, хувийн нэмэлт тэтгэврийн харилцаа нь ирээдүйд баян хоосны ялгааг улам гүнзгийрүүлэх, мөн өндөр орлоготой хэсэгт татвараас зайлсхийх хэрэгсэл болох эрсдэл байгаа эсэхийг магадлаж, хувийн тэтгэврийн сан дампуурсан, эсвэл хөрөнгө оруулалт нь эрсдэлд орж алдагдал хүлээсэн тохиолдолд иргэдийн хуримтлалыг хэрхэн хамгаалах, мөн иргэдийн олон жилийн хуримтлал инфляцид идэгдэж үнэгүйдэхгүй байх баталгаа байгаа эсэхийг тодруулсан юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир түүний асуултад хариулахдаа, Засгийн газраас мах, гурил, элсэн чихэр, цагаан будаа зэрэг үндсэн 15 нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой барих, зах зээлд интервенц хийх замаар тэтгэвэр авагчдын худалдан авах чадварыг хамгаалах бодлого баримталж байгааг танилцуулав.

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхтэй холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, П.Наранбаяр, Г.Хосбаяр, Д.Энхтуяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, Х.Болормаа нар үг хэлж, хуулийн төслийг дэмжсэн байр сууриа илэрхийллээ. Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо нийгэмд хуримтлалын соёл, санхүүгийн боловсрол төлөвшүүлэх ач холбогдолтойг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа дурдаж, нийгмийн даатгалын шимтгэл төлөх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхээр тогтоосон нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дарамт үүсгэж буйг эргэн харж, зохицуулах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр тэтгэврийн сангийн хөрөнгийг стратегийн ач холбогдолтой мега төслүүд болон банкнаас бусад санхүүгийн хэрэгсэл рүү урт хугацаатай, баталгаатай байршуулах харилцааг зохицуулах шаардлагатайг онцлов. Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр дотоодын хувийн тэтгэврийн сангуудын төвлөрүүлсэн 80 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн дотоодын зах зээл дээр эргэлдүүлэх бус олон улсын өндөр өгөөжтэй хувьцаа, үл хөдлөх хөрөнгө болон гадаад улсын зах зээлд хөрөнгө оруулах боломжийг нээх талаар судалж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хороонд зөвлөлөө.

Даатгуулагч иргэдийн эрх ашгийг хамгаалах, хуримтлалыг өвлүүлэх, мөн хамтын тэтгэврийн тогтолцоог хуулийн төсөлд нарийн тусгах шаардлагатай гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа чухалчилж, тэтгэвэр авагчдын ажилласан нөхцөл, малчны, олон хүүхэдтэй эхчүүдийн, урлагийнхны, төмөр зам, цэргийн алба хаагчдын зэрэг тусгай тэтгэврийн тогтолцоог дэлхийн жишигт нийцүүлэн шинэчлэх талаар судалж ажиллах шаардлага байгааг сануулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа хувийн тэтгэврийн сангийн өгөөж доод хязгаараа давж унасан тохиолдолд зохицуулагч байгууллагаас авах хамгаалах арга хэмжээ, ажил олгогч нар ажилтнуудаа автоматаар хувийн тэтгэвэрт хамруулах хөтөлбөр хэрэгжүүлснээр хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн сангийн засаглалыг бэхжүүлэх зохицуулалтуудыг хуулийн төсөлд тодорхой тусгах нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара татварын урамшуулал, буцаан олголтыг хуульд тусгах замаар дундаж давхаргыг хамгаалах, энэ талаарх төрийн үүрэг ямар байхыг хуульийн төсөлд нарийвчлан заах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа мөн сангийн хөрөнгийн аюулгүй байдал, төрийн хяналт чухал гэдгийг анхааруулав.

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АБГББХ: Улсын нисэхийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн нууцын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ1 минут 9 секундын өмнөХотын дарга Б.Пүрэвдагва БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзлаа1 цаг 35 минутын өмнөХувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ1 цаг 39 минутын өмнөЭрээн боомтоор зорчих иргэдийн анхааралд1 цаг 44 минутын өмнөУИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга, гишүүд БНАУ-ын Үндэсний зөвлөлийн гишүүн Маркус Хофертой уулзав1 цаг 53 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна1 цаг 55 минутын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна1 цаг 58 минутын өмнө“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрт хамрагдаж буй залуу сэтгүүлчид УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцлаа2 цаг 3 минутын өмнө“Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа2 цаг 6 минутын өмнөБоловсролын сайд хувийн сургуулиудын сургалтын төлбөрийн талаар тушаал гаргалаа2 цаг 9 минутын өмнөЭрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилтийг цогцоор нь хийнэ2 цаг 15 минутын өмнөТом төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно3 цаг 11 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Ардын засгийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийлээ3 цаг 16 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан3 цаг 22 минутын өмнө“CHINA HYWAY” КОМПАНИЙН ЗАРДЛААР ТАНСАГ АЯЛАЛД ЯВСАН АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН БЭ?6 сар 9. 22:25“Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийв6 сар 9. 15:46Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 9. 15:38Нөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо6 сар 9. 15:36Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв6 сар 9. 15:31Хууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ6 сар 9. 15:26Монгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов6 сар 9. 15:22ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар товлож, сонсгол даргалагчаар Б.Жавхланг томилов6 сар 9. 15:19Сэрэмжлүүлэг: Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх6 сар 9. 15:16Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана6 сар 9. 13:322025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ6 сар 9. 13:28Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа6 сар 9. 13:25“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна6 сар 9. 13:22Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна6 сар 9. 13:192025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ6 сар 9. 13:15Богдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна6 сар 9. 13:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.